Т.Аюурсайхан дарга аа, ажлаа хийгээч ээ

758

Ямар тооцоо хийгээд 150 төгрөгөөр нэмээд байгаа юм, бүү мэд. Бодвол улаан буудай хомсдох сургаар гурилын үнэ багахан нэмэгдсэнтэй холбоотой юм байлгүй дээ.  Энэ бүхнийг ШӨХТГ харж л байгаа байлгүй дээ. Тэгсэн мөртлөө ажлаа хийж эхлэхгүй байгаад нь гайхаад байна. Улаанбуудай жаахан хомсдож магадгүй гэсэн яриа л гарч байгаа болохоос биш манай улс буудайгүй болчихоогүй байна. Тэгээд ч зарим эх сурвалжийн өгч байгаа мэдээллээр энэ жил манай улс 310 орчим мянган тонн улаанбуудай авчихаж магадгүй байгаа юм билээ.  Ер нь бол Монгол Улсын улаанбуудайн жилийн хэрэгцээ 320-350 мянган тонн гэсэн тооцоо байдаг. 

Ингээд бодоод үзвэл гурилгүй, талхгүй болчих арай болоогүй байна. Нөгөө талаар улаанбуудай хомсодсон байлаа ч гэсэн намраас л асуудал "ургах” ёстой биз дээ. Гэтэл "Алаагүй баавгайн арьсыг арав хуваана” гэгчээр буудай хомсдох сураг дуулдах төдийд л гурил, талхны үнэ нэмэгдээд явчих юм. Эхлээд улаанбуудайгаа хураагаад авчихъя. Улсын хэрэгцээг хангаж чадахаар буудай хурааж чадах нь уу, хэр дутах нь. Яаж нөхөж болох уу гээд асуудал зөндөө байна. Тэр болтол хуучин хямд үнээр худалдаж авсан буудайгаараа л нөхдүүд гурилаа хийнэ шүү дээ.  

Тийм болохоор үнээ нэмээд, ашиг олох гээд байх шаардлага байхгүй. Шударга бусаар л өрсөлдөж байна гэсэн үг. Дээрээс нь гурилын үнэ бага сага нэмэгдлээ гээд талхны үнэ 150 төгрөгөөр нэмэгдээд байх шалтгаан бас байгаа бил үү. Энэ бүхэнд ШӨХТГ-аас анхаарал тавьж, шалгалт энэ тэр хиймээр байна. Ер нь манай бизнес эрхлэгчид сураг сонсоод л үнээ угтаж нэмдэг заншилтай болчихоод байгаа. Бичигдээгүй хууль гэх юм уу даа.  Тэгвэл энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах цаг болсон. Өмнө нь шатахуун импортлогч компаниуд яг үүнтэй адил нөхцөл байдлаар үнээ нэмсэн. 

Тэр үед нь О.Магнай дор нь арга хэмжээ авч, шалгаад, хууль бусаар нэмсэн байна гэдгийг нь тогтоогоод, торгууль ногдуулж байсан. Яг энэ маягаар ажиллаж, ургаж дуусаагүй байгаа улаан буудайн хомсодлын сургыг сонсоод, угтаж үнээ нэмж байгаа компаниудыг шалгамаар байна. Үнэхээр нэмэхээс өөр аргагүй байв уу.Эсвэл ашиг олох гэсэн арга байв уу гэдгийг нь тогтоогоод, ард түмний төлөө хөдлөмөөр байна, Т.Аюурсайхан дарга аа. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

758 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex