Наадмаа дуусгаад намрын ажилдаа орцгооё л доо

0

 

 

Айрган дээр хуруудаж, адуун дээр исгэрч явдаг монгол ард түмний найр наадам дуусах болоогүй юу. Цаана чинь эдийн засаг хямарсан, мөнгөгүй л гэсэн улс байна шүү дээ. Гэтэл их хэмжээний хөрөнгө, мөнгө заран байж олон наадам хийж байна даа.  Энэ жилийн наадмыг тоолоод барах арга алга. Өнгөрсөн сард буюу долдугаар cap гаруут л аймаг, сумдын наадам эхэлсэн. Тэгээд Улсын баяр, аймаг сумын 90 жилийн ой, хэн нэгэн гэгээнтэнд хүндэтгэл үзүүлэх наадам, бас тийм нэгэн хурдан морины наадам гээд хөвөрч өгсөн.


 
Улсын баяр наадмаас хойш хичнээн ч наадам болов доо. Орон нутагт наадам шингэрмэгц "Даншиг наадам-Хүрээ цам-2015" шашин соёлын наадам саяхан болов. Энд зөвхөн нийслэлийнхэн биш монгол даяны наадам болж таарсан. Энэ наадамтай бас Монголын морин спорт уяачдын холбооны 20 жилийн ой наадам. Тэр наадамтай 20-иодхон км-ийн цаана Говьсүмбэрийнхэн нэг наадам зохион байгуулж ихэр гурван наадамд багцаагаар 20 мянган хүн оролцсон гэсэн. 


 
Мөн  Хөвсгөл аймагт "Хөвсгөл хурд-2015” шилмэл хурдан морины уралдаан наадам болж өндөрлөв. Энэ наадмын тоос нь ч намжаагүй тэнд очсон морь, бөхийн хөлс хатаагүй байхад өчигдөр Сэлэнгэ, Хэнтий аймагт наадам давхцав.  Энэ жилийн наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн Э.Оюунболддоо хүндэтгэл үзүүлэх наадмаа Хэнтийнхэн хэнээс ч дутахгүй хийж байгаа бол Баруунбүрэн сумын нутаг Амарбаясгалант хийдэд Гонгор бурхны бумба тахих ёслол- наадам мөн эхлэв.


 
Наадам дөхөхөөр уяач, бөхчүүд төдийгүй нийтээрээ л унаа морио барьж, өмсөх зүүхээ базаадаг. Энэ нь байж болох монгол зан. Гэтэл сүүлийн үед наадмын өнгө төрх арай л бишээ. Тэр нь юу гэвэл бидний Монголын цөөнх баячуудын хөрөнгө чинээгээрээ өрсөлдөх утга санаа сүрхий давамгайлах болов. Өнгөрсөн наадмуудын жишээнээс харахад хэн баян байна тэр хүний аймаг, сум дориун наадам хийж харагдах шиг.  Олон ч сум 90 жилээ тэмдэглэв. Ойгоо, наадмаа олигтойхон хийсэн дарга нарын нэр хүнд ч өсдөг байх.  Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нэг удаа наймдугаар сарын нэгнээс хойш наадам хийхийг хориглоно гэж хэлсэнсэн. Тэр үг наадамчдын салхинд хийсч одсон бололтой.


 
Улс орон даяар хадлан тэжээл авах, өвөлд бэлтгэх ажлууд хойш тавигдсаар байна. Төр, засгийн ажил алба ч салгардаад юу л болоод байна даа. Засгийн газар хэдэн сайдаа огцруулчихаад ам бүл цөөхөн хагас дутуу ажилтай. Өвөл боллоо. Наадмаа одоо дуусгая.


 Г.Мягмарсүх 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex