Найрын ширээний ууц багадлаа, шинэ ууц тавих уу

0

 

 

 

 

 

 

 

Ууц таллах цаг боллоо. Наадмууд өндөрлөж төгсгөлд нь найраа хийж ууцаа таллах болтол бөөн хэрүүл. Нанчилдаангүй найрыг ямар найр гэхэв гэгчээр бас гар зөрүүлээд авсан сураг ч дуулдах. Одоо яах вэ. Алив, дахиад ууц авчраад тэгш сайхан хуваагаад тараая, өөр арга байхгүй. Эсвэл арай том "ууц” хэрэгтэй болов.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын тэргүүний хувьд "ууц таллах” эрхтэй. Гэтэл АН-ын дарга "тохиролцоо хийх” эрхийнхээ дагуу "ууц таллах” болчихоод байна. Намын дарга, Ерөнхий сайд тусдаа байхаар ингэж тэвдүүлж тэнэгтүүлдэг ажНарийндаа энэ намын хувьд "Алтангадас” ба "Шонхор” хоорондын тэмцэл өрнөөд байгаа нь мэдрэгдээд байх юм. Энэ нь Ардчилсан намыг Н.Энхбаярын мэхэнд унагах шалтгаан болж өглөө.

Хэн нь ч "ууц” талладаг байсан хурдлахгүй бол болохоо байлаа. АН-ын бүх фракцийн эрх ашиг, "Шударга ёс” эвслийнхний эрх ашгийг хангах хэрэгтэй боллоо. Одоо холион бантан хутгахаас өөр замгүй. Ийм байдалд хүрэхийг мэдэрсэн зарим нь "Ардчилсан нам фракцгүй нам боллоо” гэж урьдчилж хашхирсан. Энэ бол томилгооны өмнө дэвссэн урьдач уур амьсгал. Нөгөөтэйгүүр алсдаа гишүүдийн санал хайрцаглах бүрт хэрэг болдог. Лобби хийхэд тэр, энэ фракц гэхгүйгээр "фракцгүй, эрлийз” гишүүдийн саналыг өөртөө авах боломж нээгдэнэ гэсэн үг. Харин хууччуул энэ шинэ нөхцөл байдалд дасаж өгөхгүй, МоАХ, МҮДН, Алтан гадас, Шонхор, Нэг ардчилал гэхчлэн "жижиглээд” байдаг. Гэвч одоо МАН-ын зургаан сайдыг танхимаас гаргасны дараа "холимог хуурга” хийхээс өөр аргагүй боллоо.

Эвслийнхний хувьд Шадар сайдаар Э.Батшугар, Хуульзүйн сайдаар О.Баасанхүү, Барилга, хот байгуулалтын сайдаар Н.Батцэрэг нарын нэрийг өргөн барьсан гэлцэж буй. Хууль зүйн яамыг авахдаа чамлаж шидсэн Эрүүл мэндийн яамыг авах сайд байтугай нам олдохгүй байгаа тул наймаан дундаа оруулаад явж байхаар шийдсэн гэнэ.

Харин өчигдөр үдээс хойш АН-ынхан өөрсдөд оногдох хувиа нам дотроо хувиарлалаа гэх мэдээлэл цацагдсан. Тодруулбал, АН-аас Хөдөлмөрийн яамыг УИХ-ын гишүүн Г.Баярсайханд /Шонхор/Зам тээврийн яамыг Л.Эрдэнэчимэгт /МоАХ/Барилга хот байгуулалтын яамыг Я.Санжмятавт /Алтангадас/Сангийн сайдыг Н.Батбаярт /МҮДН/ тус тус хариуцуулахаар шийдвэр гаргасан гэх сураг байна. Мэдээж баттай биш.

Н.Энхбаярын найруулсан "хоронд” хордож, эвслийнхэнд "шантаажлуулсан” АН-ынхан арга ядахдаа "найрын ширээ” дээрээ нэгэн шинэ яам нэмж тавин өнгө нэмэх талаар ч хүчтэй яригдав. Яг л нөгөө "Фортуна”-гийн Эдийн засгийн хөгжлийн яам гэдэг шиг. "Ууц таллах” хүндтэй бөгөөд "зовлонт” ажлыг Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг хийх үүрэгтэй. Ямартаа ч "ууцаа нэмдэг ч бай,  томруулдаг ч бай” уг ажлаа "нарны голтой”-д дуусгаж дараагийн ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй байна. Ерөнхий сайд аа, хамгийн түрүүнд мэдлэггүй, чадваргүй, туршлаггүй нэгнээс болж ургацынхаа 80 хувийг алдсан тариаланчид чинь үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа шүү.

С.Лантуу

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex