Ял завших гэж 10 жилд 13 удаа жирэмсэлжээ Шинэ мэдээ 2015/08/19 0 Хятадын 39 настай Зэн гэдэг эмэгтэй шоронд хоригдох ялаас зугтаах гэж 10 жилийн хугацаанд 13 удаа жирэмсэлсэн байна. Санхүүгийн луйвар хийснийхээ төлөө энэ бүсгүй 2005 онд бүх насаар хоригдох ялаар шийтгүүлжээ. Ял сонсгох үед жирэмсэн байсан бүсгүйг гэрийн хорионд оруулсан байна. Хэсэг хугацааны дараа эмэгтэй үр хөндүүлсэн ч дахиад жирэмсэн болжээ. Ийм байдлаар 10 жилийн хугацаанд Зэн 13 удаа жирэмсэлснээ хүүхэдтэй болохыг хүссэн гэж тайлбарладаг байна. Шинжаан Уйгурын өөртөө засах орны Урумчи хотын шүүх аргагүйн эрхэнд шоронд хорих ялыг эдлүүлэх шийдвэр гаргаснаар эмэгтэй бусдыг хохироосныхоо төлөө шоронд сууж эхэлжээ. 0
Сэтгэгдэл байхгүй байна.