Монгол хүүхнүүд хоорондоо вьетнам хэлээр чаталж бичиж байна. !!/Фото/
Үнэхээр хэлэхгүй байж болохгүй нь.
Хүний эрх мэрх, эрх чөлөө энд ямарч хамаагүй. Тэгэж донгосохоо зогсоо.
Цөөн хүн амтай жижиг улс эрлийзэн, уусаж алга болхоос сэргийлэх бодлого явуулахгүй бол цайнд хийсэн сахар шиг байхгүй болдог нь Ертөнцийн хууль.
Гадныхны хүчээр уясан даярчлал космополит гэдэг неолиберал тархи угаалтын үр дүнд Монгол дуусаж байна. Хувь хүнийхээс хэдэн зуу дахин илүү Үндсэний эрх ашиг нэгдүгээрт гэдгийг ойлгохгүй өчүүхэн хүн сүрэг бүрэлдсэн.
1990-оос өмнө бол Төрийн хар хайрцагны бодлогод Үндэсний язгуур эрх ашиг болох Удмын сангийн аюулгүй байдлыг хатуу хамгаалан шингээсэн байсан. Гадныхантай суусан эмэгтэйчүүдийг нийтээрээ жигшдэг нийгмийн Дархлаатай байлаа.
Одоо Монгол эмэгтэйчүүдтэй суугаагүй гадны орны иргэд байхгүй болсон. Турк, Хятад, Солонгос, Америк, Африк, Европ, Араб бүр алс холын дэлхийн хамгийн ядуу улс болох Бенин гэдэг орны бөглүү тосгонд эрлийз хүүхдүүд гаргацан "амьдарч” байна. Гадны нөхөр болгосон хүнээ "гайхуулж” зураг хөргийн тавьж, гудамжаар арзаатлаа баясан бахархалтай хөтлөн алхацгаанаа. Шинжлэх ухаан хэдийнээ судлаад тогтоосон. Хүүхэд эцгийн гарлаа дагаж суурь үзэл эцгийн Ген-р явдаг. Үүнийг ч урд хөрш сайн мэддэг аль болох охид хүүхнүүдийн хэвлийд нь үрээ суулга гэсэн номчлол эртнээс мөрдөж ирсэн.
Сүүлийн үед Вьетнам гэдэг нөхөдтэй Монголчууд гэр бүл болох нь маш ихэсжээ. Бүүр Монгол хүүхнүүд хоорондоо вьетнам хэлээр чаталж бичиж байна.
Гэхдээ нэг зүйл ойлгоорой. Гадныхан муухайдаа биднийг ингээд байгаа юм биш бид үхээнц арчаагүйдээ ийм байгаа юм шүү.
Аюулын харанга дэлдэж, аваарын зогсолт хийж, Төрийг цэвэрлэж, зөвүүд жолоо барих цаг ирсэнийг гадаад дотоод бүх нөхцөл байдал батлан харуулж байна.
#Э.Гомбосүрэн
https://www.facebook.com/dmnegdel?fref=ts