Тим Данкан ”Шилдэг багийн анд” шагналын эзэн боллоо
Сан Антони Спөрс багийн гол тоглогчдийн нэг Тим Данканг багийн сайн анд гэдгийг бид бүхэн л мэддэг гэж боддог бол энэ нь эндүүрэл шүү гэдгийг өнөөдөр лигийн тоглогчид ойлгуулж өгсөн гэж болно...
Олон олон шагнал, цом, шилдэгээр шалгарч байсан Тиммид энэ шагнал юман чинээ санагдаагүй байж мэдэх юм гэж бодож байгаа бол та маш том андуурч...
Учир нь энэ шагнал түүний сагсан бөмбөгийн авьяас чадварыг бус харин зан чанар, хувь хүн талыг нь үнэлж өгсөн шагнал учраас тэр...
"Би энэ шагналыг авах болсоноо сонсоод маш их сэтгэл хөдөлсөн... Лигийн эргэн тойрон дахь хүмүүс, тоглогчид надад саналаа өгсөн нь маш их хүндлэл юм..." хэмээн Тимми хэлж...
... Жек Тваймен болон Маурис Стөүкс нар бол 1955-58 оны хооронд Рочестер/Цинциннати Роялс багуудад хамтран зүтгэж байсан андууд бөгөөд Стөүкс нь 1957-58 оны улирлын тоглолтын үеэр тархиа гэмтээсэний улмаас комад орж, улмаар бүтэн бие нь мэдээгүй болж, үлдсэн амьдралаа тэргэнцэр дээр элээсэн юм... Хэдий тийм ч багийн анд Тваймен нь түүнийг амьдралынх нь туршид асран хамгаалж, түүний эмчилгээнд шаардагдах мөнгийг босгохын тулд үзүүлэн тоглолтууд зохион байгуулах зэргээр бүхнээ дайчлан найзынхаа төлөө зүтгэсэн ажээ... 2 тоглогч 2-уулаа Нэйсмитийн Алдарын Танхимийн гишүүд бөгөөд Тваймен нь арай эрт буюу 1983 онд, харин Стөүкс нь 2004 онд энэ танхимд элссэн аж... Стөүкс гэмтэх үедээ 24-хэн настай байсан бөгөөд 12 жилийн турш гэмтэлтэйгээ тэмцсээр насан өөд болж... Мэдээж түүнийг 2004 онд Алдарын Танхимд оруулах хөтөч нь найз Тваймен нь байсан бөгөөд энэ үед өвгөн тэнгэрт одсон найзынхаа өмнөөс Алдарын Танхимын индэр дээрээс үг хэлсэн юм...
Тваймен 2012 онд бурханы орноо одсон бөгөөд энэ үед л НБА түүнийг найзынх нь хамт түүхэнд мөнхлөх учиртайг ойлгож, өнөөдрийн Тиммигийн авсан шагнал бий болсон түүхтэй...
Шагналыг хамгийн анх Чонси Биллапс 2013 онд, дараагийнх нь 2014 онд Шэйн Баттиер, харин энэ оных нь Тиммид ирж байна... Дашрамд хэлэхэд Ману болон Дэвид Уэст нар Чонси болон Баттиер нарыг энэ шагналыг хүртсэн жил нь энэ шагналын өрсөлдөөний финалд нэрлэгдэж байж...
"Би энэ шагналын талаар нэлээд дэлгэрэнгүй судалсан... Би энэ талаар ПОП болон бусад дасгалжуулагчтай ярилцаж байсан учраас энэ шагнал хичнээн эрхэм зүйл болохыг мэдэж байна" гэж Тимми өгүүлж...
-Анх намайг ирэхэд энд байсан багийн андууд маань надад хэрхэн яаж ТИММЭЙТ байхыг ойлгуулж өгсөн учраас л өнөөгийн би оршин байгаа юм шүү дээ... Би тэдний эргэн тойронд байж тэднээс суралцаж, тэдэнтэй үүргээ хуваалцаж, тэднээр амьсгалж байсан хэмээн Тимми хэлж...
Сэтгэгдэл байхгүй байна.