Далан давхарын оршуулгыг 42 тэрбумаар тохижуулна

155



Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор дахин долоон төсөлд онцгой эрх олгож, концессоор гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.  Өөрөөр хэлбэл, дараах төслүүдтэй концессын гэрээг байгуулсан байна.


1. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 дүгээр цэцэрлэгийн хуучин байрыг буулган шинээр 240 хүүхдийн цэцэрлэг барих төсөл-"Рендербау” ХХК-тай
2. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг барих төсөл-"Монгол элс” ХХК-тай
3. Сонгинохайрхан дүүргийн 60 ортой Ахмадын сувиллын барилга барих төсөл-"Аваргатосон рашаан сувилал” ХХК-тай
4. Өвөр Гүнтийн 11 км авто зам барих төсөл-"Арц суврага” ХХК-тай
5. Багануур дүүргийн 2, 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 6,44 км авто зам шинээр барих төсөл-"Ялгуусан” ХХК-тай
6. Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7,36 км авто зам барих төсөл-"Билэгт зам” ХХК-тай
7. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл-"Даией Пробис Монгол” ХХК-тай гэрээлж, гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо.

 42 тэрбумаар хэрэгжиж  Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн

"Даией Пробис Монгол” компанийн захирал Д.Даваа: -Одоогийн Самбалхүндэвийн буюу Далан давхарын оршуулгын газарт 1930-2010 оны хооронд оршуулсан нийт 48 мянган орчим булш бий. Тухай газарт төсөл  хэрэгжүүлж эхэлснээр 21 суварга бүхий ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бий болох юм. Уг төсөл нь өнөөдрөөс 2019 оныг хүртэлх хугацаанд хэрэгжиж, 2016 оны хоёрдугаар улиралд хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслийн үйл ажиллагааг олон нийтэд таниулж, төрөл төрөгсөдийг нь бүртгэх, мэдээллээр хангах ажлыг хийх юм. Уг бүтээн байгуулалтыг нийслэлийн төсвөөс 42 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа.


Гурван сарын дотор цэцэрлэг барих төсөл

"Монгол элс” компанийн захирал Б.Чулуунзоригт: -Өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа. Одооноос эхлээд зургийн ажилдаа орно. Манай компанийн хувьд барилгаа канад технологиор барьдаг. Мод биш төмөр, хөнгөн карказаар хийдэг гэсэн үг юм. Тиймээс энэ барилгадаа 200 жилийн насыг амалж байна. Хэрэв техникийн болон бусад асуудал үүсэхгүй бол сургуулийн барилгыг гурван сарын дотор ашиглалтад оруулах боломж бий. Иймээс энэ ондоо багтаагаад бетоноо цутгачихвал энэ ондоо багтаад ашиглалтанд орох болно. Нэг тэрбум гаруй төгрөгөөр барихаар гэрээ байгууллаа. Канад технологийн гол онцлог нь ямар ч газар хөдлөлтөнд тэсвэртэй, дээр нь аюулгүй юм.


Ахмадуудын нийгмийн асуудлыг шийднэ

"Аваргатосон рашаан сувилал” компанийн захирал Д.Түмэндэмбэрэл: -Өнөөдрийн нийгэмд ахмадуудыг харж хандах, асрах тал дээр тааруу байна. Иймээс бид ахмадуудын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэхийн тулд ахмадын сувиллыг барих гэрээнд гарын үсгээ зурлаа. Энэ ондоо багтаад ажил эхэлнэ гэж үзэж байна.


Н.Батаа: Сургууль, цэцэрлэгүүдийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр барина


Энэ үеэр дээрх концессын гэрээ байгуулсан долоон барилга болон өнгөрсөн онд концессын гэрээгээр баталсан ажлууд ямар шатандаа явж байгаа талаар нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаагаас тодрууллаа.



-Дээрх бүтээн байгуулалтууд хэзээ ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа вэ? 
-Эдгээр бүтээн байгуулалт бол нэг удаа хийгээд дуусчих ажил биш. Зогсоо зайгүй үргэлжлэн хэрэгжээд явах процесс хуулийн хүрээнд яригдаж байна. Ийм учраас тухайн байгуулсан гэрээ бүхэн дээр хугацаа заасан. Үүний дагуу ажил явагдана.


-Нийт хэдэн төгрөгийн санхүүжилт шаардаж байгаа вэ? 
-Өнөөдөр 30 гаруй тэрбум төгрөгийн төсөлд гарын үсэг зурлаа. Эдгээр компани эхлээд өөрсдийн хөрөнгөөр тухайн ажлаа гүйцэтгээд хүлээлгэж өгсний дараа нэгээс хоёр жилийн дотор хөрөнгийг нь нийслэлээс олгодог. Иймээс хот дээр ирэх ачаалал бага байна. Өөрөөр хэлбэл, нийслэл өөрийн хийх ёстой ажлаа өөр компаниудаар хийлгээд дараа нь төлбөрийг нь цувуулж төлдөг гэсэн үг.


-Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн л гэхэд 42 тэрбумаар баригдана гэсэн шүү дээ. Энэ жилийн төсвөөс хэдий хэр хэмжээний хөрөнгө гарна гэсэн үг вэ? 
-Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн хөрөнгийг нэмээд тооцвол нийт 70-80 тэрбум төгрөг болно. Харин уг цэцэрлэгт хүрээлэнгийн төлбөр 2017 оноос эхлэн хийгдэж эхэлнэ. Тэгэхээр энэ онд болон ирэх жил хотод санхүүгийн дарамт байхгүй. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн дээр бид их нямбай ажиллаж байна. Тодруулбал, хоёр жилийн хугацаанд Монгол-Японы хамтарсан компани ажлаа гүйцэтгээд хөрөнгөө авсны дараа үргэлжлээд дараагийн ажлаа эхэлнэ.


-Өнгөрсөн жил хийсэн концессын гэрээнүүд ямар шатандаа явж байна? 
-Тэдгээр ажлууд амжилттай явж байна. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн Түргэний дуудлагын төв ашиглалтад орсон байна. Өлзийтийн замын ажил ашиглалтанд ороход бэлэн болсон байна. 5-р хороонд байгаа цэвэрлэх байгууламж дуусах шатандаа явж байна.


-Мөн өнгөрсөн жил Налайх дүүрэгт 640 хүүхдийн сургууль барихаар болсон. Энэ ажил хэр урагштай явж байна? 
-Гэрээ байгуулсан учраас энэ ажил үргэлжлээд явна гэж ойлгож болно. Харин сургуулиудыг  концессын гэрээгээр барихаа болих шийдвэрийг гаргахаар болж байна. Тэгэхээр сургууль, цэцэрлэгүүдийг нийслэлийн төсвийн хөрөнгөөрөө л барих болоод байна.

Г.Мөнхгэрэл 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

155 сэтгэгдэл
:

artois cloth tote goyard burgundy in cloth http://www.pepeenvivo.com/louviers_eastearl/mens-baroque-cuff-links-stud-set hammered silver wedding rings set of two rings his and http://www.pepeenvivo.com/mabton_gorum/vintage-rhinestone-brooch louis vuitton by marc jacobs pink speedy 30 graffiti bag at http://www.pepeenvivo.com/makemie_groverbeach/saint-laurent-necklace-brass-men-s
ilver-jewellery-vast graffiti personalised phone case for samsung http://www.pepeenvivo.com/marienville_princes/pure-gold-24-karat-gold-gold-ingot
-coin-gold-coin-pendant-liberty-made-in-special-price-switzerland
venetian millefiori vintage glass bead necklace http://www.yenipvp.com/pinebarren_corley/venetian-millefiori-vintage-glass-bead-
necklace

:

http://www.dussokagimiz.com/calendar/boots-ouvertes-sur-le-c%c3%b4t%c3%a9-%c3%a0
-d%c3%a9tail-n%c5%93udboots ouvertes sur le c么t茅 脿 d茅tail n艙ud
prada handbag purse black nylon single plastic strap small shoulder prada logo 22.0 http://www.lulushouseofbooks.com/fan/prada-handbag-purse-black-nylon-single-plas
tic-strap-small-shoulder-prada-logo-22.0

:

http://www.halwadaagnews.com/cousin/maillot-de-bain-comp%c3%a9tition-une-pi%c3%a
8ce-femmemaillot de bain comp茅tition une pi猫ce femme
shirts haut lacoste 7 produkte bis zu 47 rabatt jak jil http://www.datsumo-news.com/finding/shirts-haut-lacoste-7-produkte-bis-zu-47-rab
att-jak-jil