Бангкок: Хонконгийн гэрэл зурагчинг баривчилжээ

0

 

Бангкокын цагдаа нар "The Erawan” бунхны дэргэд болсон дэлбэрэлттэй холбоотойгоор Хонконгийн гэрэл зурагчин Квон Хок Чун гэгчийг өчигдөр баривчилсан тухай "www.shanghaidaily.com” мэдээллээ. Түүнийг "Suvarnabhumi Airport” нисэх буудлаас өчигдөр 11.00 цагт цагдаагийнхан баривчилж, түр цагдан хорих байрт хорьжээ.

 

Зурагчинг баривчилсан шалтгаан нь хэргийн газраас түүний гар цүнх олдсон байна. Мөн зурагчны цүнхнээс цэргийнхэн ашигладаг техник, төхөөрөмж олджээ. Тус улсад иргэн болон жуулчин зөвшөөрөлгүйгээр цэргийн зориулалттай техник, төхөөрөмж ашиглах нь хууль бус байдаг аж.

 

Цагдаагийнхан зурагчны цүнхэнд ямар төхөөрөмж байгааг сэтгүүлчдэд мэдэгдээгүй ч "Хонконгийн гэрэл зурагчин халдлагатай холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна. Тэрбээр Тайландын хууль зөрчиж, зөвшөөрөлгүй техник, хэрэгсэл биедээ хадгалж байсан нь тогтоогдсон. Мөрдлөгийн явцад буруутай нь тогтоогдвол 5-10 жилийн хорих ялаар шийтгүүлэх болно” гэсэн байна.

 

Бангкокт суугаа Хонконгийн бүрэн эрхт элчин сайд, Тайландын цагдаа нарт баригдаад буй иргэн Квон Хок Чуны талаар мэдээлэл хийхээс эрс татгалзаж "Бид хүлээж байна” гэж хэлжээ.

 

Бунхны дэргэд халдлага үйлдсэн шар футболктой эрийг хайсаар байгаа юм. Халдлагын улмаас долоон орны 22 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн байна.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex