Энэ залуус 554 зорчигчийн амийг аварсан
Өнгөрсөн долоо хоногт Парисаас Амстердам орохоор зорчиж явсан хурдан галт тэргэнд калашниковын автоматаар зэвсэглэсэн этгээд гал нээх үеэр тэнд явсан америкийн хоёр цэргийн албан хаагч, британийн нэг жуулчин гэмт хэрэгтнийг саатуулан аюулгүй болгож 554 зорчигчийн амийг аварсан байна.
Гэмт этгээд тэдний нэгийг буудаж, нөгөөг хутгалан шархдуулсан ч 40 орчим секунд үргэлжилсэн зодооны дараа түүнийг аюулгүй болгожээ.
Галт тэрэг Белгийн нутагт явж байхад гэнэт буун дуу гарахад АНУ-ын цэргийн нисэх хүчний нисгэгч Спенсер Стоун гэмт хэрэгтэн рүү дайрчээ. Түүнд мөн АНУ-ын үндэсний гвардийн цэрэг, долдугаар сард Афганистанаас ирээд байсан 22 настай Алек Скарлатос тусалсан байна. Гэмт хэрэгтэн шалан дээр унаад байсан ч Спенсерийг хутгалан шархдуулсан байна. Энэ үеэр Скарлатос гэмт хэрэгтнээс автомат бууг нь булааж авчээ.
Скарлатос "Би Спенсертэй гэмт хэрэгтэн рүү 10 орчим метрийн зайнаас гүйж очсон. Хамгийн гол нь хэн нэгнийг гэмт хэргийн золиос болгохгүй юмсан л гэж бодсон” гэжээ. Дараа нь Спенсер Стоун хоолойдоо шархадсан нэг зорчигчид анхан шатны тусламж үзүүлсэн байна.
Үүний дараа галт тэрэг түгшүүрийн дохиогоор зогсч залуусын баривчилсан гэмт хэрэгтнийг цагдаа нар авч шалгахад цүнхэнд нь автоматын есөн дайз, хутга, гар буу гарч ирсэн байна.
Брюсселиэс галт тэргэнд суусан 26 настай гэмт хэрэгтэн байцаалтын үеэр өөрийгөө марокко усын иргэн гээд "лалынхэт дарвагч бүлэглэл”-ийн гишүүн гэдгээ хүлээжээ.