Ангийнхаа хүүхдүүдийг барьцаалсан сурагчийг баривчилжээ
Тэдний мэдээлснээр, сургуульд зэвсэгтэй хүн байгаа тухай цагдаагийн хэсэгт утсаар дуудлага өгсөн байна. Цагдаа нэр хэргийн газар ирэхэд 14 настай сурагч ангидаа ангийнхаа хүүхдүүд болон багшийгаа барьцаалсан байжээ.
Цагдаа нартай хэлэлцээ хийсний дараа хүү зэвсгээ хаяж, барьцааны хүмүүсийг суллан бууж өгөхийг зөвшөөрсөн байна. Насанд хүрээгүй хүүгийн ийм хэрэг үйлдсэний шалтгаан тодорхойгүй байна.
Д.Жаргал
Сэтгэгдэл байхгүй байна.