Английн багууд шинэ тоглогч авахад тэрбум фунт зарцуулжээ

Энэ нь өнгөрсөн зуныхтай харьцуулахад, дөрвөн хувиар өссөн үзүүлэлт аж. Дээрээс нь өвлийн наймааны цонхоор зарцуулсан 130 саыг нэмбэл тэрбум фунт болж байгаа ажээ.
Энэ талаар судалгаа гаргадаг "DELOITTE” компанийн ерөнхий менежер Алекс Торфи ингэж ярьжээ.
Тэрбээр "Премьер лигийн бүх 20 баг орлогоороо дэлхийн топ 40-д багтаж байна. ПЛ-ийн клубууд энэ зун хилийн чанадаас тоглогчид авахад зориулж нийтдээ хагас тэрбум паунд зарцуулсан.
ПЛ-ийн энэ зун зарцуулсан нийт цэвэр зардал нь Европын бусад лигүүдээс нэг дахин их байгаа юм. Үүний цаадах хөдөлгөгч хүч нь лигийн телевизийн нэвтрүүлэх эрхийн өсөлт юм” хэмээн ярьсан байна.
Н.Пунцагболд

Сэтгэгдэл байхгүй байна.