Б.Амархүү хөвгүүдийн хамтлаг байгуулжээ
Дуучин Б.Амархүү урлагт багагүй хөрөнгө мөнгө зарахаар шийджээ. Тодруулбал, тэрбээр тэрбээр дөрвөн гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг байгуулсан байна. Дуучин залуу энэхүү хамтлагийнхаа уран бүтээлийг өөрөө 100 хувь ивээн тэтгэхээр шийдсэнээ нуусангүй. Түүнчлэн Монголдоо төдийгүй Оросын зах зээлд хүч сорих хүсэлтэй байгаа аж. Дашрамд сонирхуулахад, Б.Амархүүгийн шинэ хамтлагийн "Мэдэр" нэртэй цомог тун удахгүй сонсогчдын гарт очих дөхөж байгаа гэнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.