Таны сэтгэлийг хөдөлгөх зурагнууд
Өдөр бүр бид ямар л ертөнцөд амьдраад байна даа гэж бодохоор саар муу олон зүйлийг сонсдог болжээ. Харин доорх зурагнуудыг хараад та өөрийн эрхгүй энэ дэлхий дээр хүмүүнлэг байдал байсаар байна, хүмүүсийн хайр энэрэл дуусаагүй юм байна гэдгийг харах болно.
Тайваны марафон гүйлтэнд түрүүлж чадаагүй Жаклинь Киплимо тахир дутуу гүйгчид тусалж байна.
84 настай эмээ нь эмнэлэгт ганцаараа унтлагын хувцастайгаа байхаас ичсэн учраас ач хүү нь түүнтэй ижилсжээ.
Хүүгийнх нь төрсөн өдөр уйтгартай болох гээд байсан тул ээж нь Facebook-д коммент бичжээ. Уншсан тус нутгийн гал унтаагчид хүүд төрсөн өдрийг нь тэмдэглэж өгөхөөр ирсэн байна.
Энэ залуу муужгайг аврахыг оролдож байна.
Энэ цагдаа залууг амиа хорлохгүй байхыг ятгаж чадлаа. Шинэ амьдралаа эхлүүлсэн энэхүү залуу найман жилийн дараа офицерын цол хүртсэн ба 2 ч хүүхдийн эцэг болжээ.
Нью-Йоркын энэ үсчин бүтэн сайн өдөр болгон хүмүүсийн үсийг үнэгүй засч өгдөг.
Энэ хоёр залуу тэсгим хүйтэн усанд живж буй ямааг аварч байна.
Ле Бонэрын өвчтөнүүдэд урам өгч, сэтгэл санааг нь дээшлүүлэхийн тулд эмнэлгийн цонхыг угаагчид Супэрмэний хувцас өмсчээ.
Энэ охин амьтдыг орох оронтой болгохын тулд тоглоомуудаа заржээ.
Энэ залуу өвчтэй нохойныхоо өвчнийг мартуулахын тулд өдөр бүр түүнийг нуур луу авч явдаг.
Өндөр настан гэрийнхээ гаднах цасыг цэвэрлэж байгаад цус харважээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн эмнэлгийн ажилчид дараа нь ирж түүний ажлыг дуусгасан байна.
Б.Халиун