Уурхайн гүнд орсон БНХАУ-ын 3 иргэний нэгний цогцсыг гаргажээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан байна. Үргэлжлүүлэн эрлийн ажиллагааг зохион байгуулж байгаа аж. Нэмэлтээр ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 13 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй 2015.09.17-ны өдрийн 05:00 цагт гарчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.