Жүжигчин М.Баярмагнай төрсөн өдрөө Баян-Өлгийд тэмдэглэжээ
"Маск” продакшн хамтлагийн жүжигчин монгол улсын СТА, М.Баярмагнайн төрсөн өдөр Баян-Өлгий аймагт хоёр дахь удаагаа тохиожээ. Энэ тухай тус хамтлагийнхан өөрсдийн цахим хуудсандаа нийтлэсэн байна. Магсаржалам овогтой Баярмагнай 1978 оны аравдугаар сарын 6-нд Баянхонгор аймагт мэндлэсэн. Тэрбээр одоогоос найман жилийн өмнө жүжигчин Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан хоёрын хамт "Маск” продакшн хамтлагийг үүсгэн байгуулж байжээ. Тус хамтлаг өдгөө олны хүндлэлийг хүлээсэн авъяаслаг залуусаар бүл нэмж, амжилт бүтээлээр дүүрэн явна.
Монголын хошин урлагийн нэгэн үеийн түүхийг бүтээж буй тус хамтлагийн залуус эх орныхоо баруун бүсийн аймгуудаар есдүгээр сарын 25-аас эхлэн аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэдний тоглолт энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилэх юм.
Эх сурвалж: www.tonshuul.mn