Хил зөрчсөн Хятад иргэнийг саатууллаа
Дорноговь аймаг дахь Хилийн 0168 дугаар ангийн Ханги хилийн боомт хамгаалалтын заставын хариуцсан хэсгээр БНХАУ-ын талаас унадаг дугуйтай нэг хүн улсын хил зөрчин орж ирснийг боомт хамгаалалтын заставын байлдагч Г.Дашдондог илрүүлжээ. Уг мэдээллийн дагуу заставын дарга, ахмад Л.Доржоор ахлуулсан тусгай томилгоот бүлэг ажиллаж, тухайн хүнийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ.
Мөн Дорнод аймаг дахь Хилийн 0132
дугаар ангийн дугаар заставын чиглэлээр автомашинтай хоёр хүн ан хийх
зорилгоор зөвшөөрөлгүй явж байсныг хилчид илрүүлэн зохих журмын дагуу
шийдвэрлэжээ.