“Буянт-Ухаа 2” орон сууцны квотыг цуцалжээ
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар
баригдаж буй "Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос квот авсан төрийн болон аж
ахуйн байгууллагын орон сууц худалдан авах эрхийг өнөөдөр албан ёсоор
цуцалж, зах зээлд нээлттэй худалдаалахаар болсон талаар Төрийн орон сууцны
корпорацийн . Квотоор байр авах эрхтэй иргэд, албан байгууллагыг
2015 оны 10 дугаар сарын 10-ны дотор орон сууцны урьдчилгаа төлбөр 10
хувийг төлсөн баримтын хамт Төрийн Орон Сууцны Корпораци дээр өөрийн биеэр ирж
бүртгүүлэн "Орон сууцны захиалгын гэрээ” байгууллахыг анхааруулсан.
Тэгвэл уг товлосон хугацаанаас даруй хоёр долоо хоногийн дараа
квотоор орон сууц авах эрхийг цуцалж, иргэдэд нээлттэй худалдаалахаар болж
байгаагаа тус корпораци дуулгав.