Монголын Сайтын Холбооны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна
Өнөөдөр цахим мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдаггүй, түүнийг уншдаггүй иргэд бараг үгүй гэж хэлж болох хэмжээнд энэ салбар хөгжжээ. Товчхондоо иргэд хэрэглэгчдийн мэдээ мэдээлэл авах олон сувгуудаас түргэн шуурхай, бас хүртээмжтэй нь цахим мэдээллийн хэрэгсэл болсон байна.
Тэгвэл одоогоос 6 жилийн өмнө иргэд интернэт сайтуудаас мэдээлэл авдаг байсан ч өнөөдрийнх шиг цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, нөлөөлийг төдийлөн сайн ойлгоогүй байжээ. Ийм цаг үед буюу 2009 оны 10 сарын 29-ны эл өдөр zaluu.com, bolod.mn, medee.mn, sharmedee.mn, fact.mn тэргүүтэй сайтуудын удирдлага, төлөөллийн санаачлагаар Монголын Сайтын Холбоо ТББ-ын анхны хурлыг хийж, тус холбоог байгуулах шийдвэрийг гаргаж анхын дүрмээ баталж байжээ. Холбооны дүрэм ёсоор бол 2 жилд нэг удаа гишүүн сайтуудын удирдлага төлөөллийг хамруулсан нэгдсэн чуулган хийх бөгөөд чуулганаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонгож, Удирдах зөвлөл нь дундаасаа Холбооны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч ажлын албаа зохион байгуулан ажилладаг.
Монголын Сайтын Холбооны гишүүн сайтууд та бүхэндээ МОСАХ үүсгэн байгуулагдсны 6 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
МОСАХ үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл цахим сэтгүүлзүйн салбартаа үргэлж шинийг санаачлан ажиллаж ирсний зэрэгцээгээр салбарын хөгжлийг дэмжих, гишүүн сайтуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийг хөгжүүлэх чиглэлд анхаарч олон ажлуудыг хэрэгжүүлж ирсэн юм. Монголын 6 жилийн түүхээс олон нийтийг хамарсан томоохон ажлуудаас дурьдвал:
– 2010 онд МОСАХ-аас санаачлан "Монголын сайтуудын ёсзүйн уриалга”-ыг гаргав
– 2011 оны 1-р сард ХХЗХ-оом ирүүлсэн "Тоон контентын үйлчилгээ эрхлэгчидэд тавигдах нөхцөл шаардлага”-д Холбооны зүгээс саналаа илэрхийлэн, сайтын сэтгэгдлийг төрийн байгууллагын зүгээс хянахыг оролдон, хүний үг хэлэх эрх чөлөөнд бүдүүлэгээр халдахыг оролдсон заалтын эсрэг зогсч, тухайн журмыг өөрчлүүлэх асуудлыг шийдвэрлүүлж байв.
– 2011 оны 2 сард "Монгол улсад интернэтийн салбарыг хөгжүүлэхэд анхаарах зүйл, өнөөгийн байдал” сэдэвт семинарыг санаачлан төрийн байгууллагуудыг хамруулан хийв
– 2011 оны 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч бэлтгэдэг Их дээд сургуулиудын дунд ЭШБХ зохион байгуулан дүгнэж, Сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг хэрэгжүүлэв
– 2011 оны 6 сард БНСУ эмчилгээ хийгдэх шаардлагатай болсон хоёр хүүхэдэд зориулан "Хүмүүнлэгийн ирээдүй” сэдэвт хандивын тоглолтыг зохион байгуулав
– 2012 оны 2-р сард холбооны ээлжит чуулган болж com, bolod.mn, tsag.mn, niigem.mn, noyon.mn, mass.mn, zindaa.mn, fact.mn зэрэг сайтуудын удирдлагууд Удирдах зөвлөлд сонгогдов
– 2012 оны 10 сард ШӨХТГ-аас zaluu.com сайтыг хаасан шийдвэр гаргав. Тус шийдвэрээс МОСАХ-ны зүгээс эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж, акци зохион байгуулав
– 2012 оны 12 сард сайтын мэдээний доорх сэтгэгдэлтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоолыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлсний учир МОСАХ-ны төлөөлөл сэтггэгдлийг зохицуулах ХХЗХ-ны ажлын хэсэгт орж ажиллав
– 2013 оны 2 сарын 25-ны өдөр 89 сайт оролцсон МОСАХ-ны нэгдсэн чуулганыг амжилттай зохион байгуулж Холбооны бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орж Удирдах зөвлөл нь 21 гишүүнтэй, Хяналтын зөвлөл нь 5 гишүүнтэй байхаар тогтов.
– 2013 оны 4 сарын 2-ны өдөр МОСАХ-ны гишүүн Tsag.mn сайтын захирал, сэтгүүлч Б.Цогтгэрэлд үүсгэсэн эрүүгийн хэргийг эсэргүүцэн МОСАХ-ны зүгээс гишүүн сайтуудаара нийтлэл мэдээ түгээн ажиллав
– 2013 оны 4 сарын 3-нд гишүүн сайтуудаа хамруулсан "Уншигчиддаа хүнддэтгэе” аяныг зохион байгуулж, эл аяны хүрээнд мэдээ мэдээлэл, контентийн хэл найруулга, зөв бичих дүрмийн асуудлыг хөндөн хэрэгжүүлэв
– 2013 оны 4 сарын 20-ний өдөр гишүүн сайтуудын сэтгүүлч админуудыг хамруулан Цэцээ гүний оргилд явган аялал зохион байгуулав.
– 2013 оны 5 сарын 1-ний өдөр "МОСАХ-ны сэтгүүл”-ийн анхны дугаар хэвлэгдэв
-2013 оны 9 сарын 22-29-ны өдрүүдэд БНХАУ-д болсон хэвлэл мэдээлл ийн форумд холбооны төлөөлөл оролцов
– 2013 оны 12 сарын 26-ны өдөр МОСАХ санаалчлан "Web awards-2013”-ыг амжилттай зохион байгуулав
– 2014 оны 1 сарын 16-ний өдөр МСЭ-ийн их хурлаас гаргасан "Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүйн зарчим”-ыг мөрдлөг болгон ажиллахаар болов
– 2014 оны 7 сарын 4-ний өдөр МОСАХ-ны гишүүн amjilt.com сайтыг үндэслэлгүйгэрэ хаасан үйл явдлыг МОСАХ-ны зүгээс эсэргүүцэн хэвлэлийн хурал, акци, шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэв
– 2015 оны 1 сарын 24-ний өдөр Сити дээд сургууль дээр МОСАХ-ны II чуулган болж, холбооны дүрмэнд өөрчлөлт орж Хяналтын зөвлөлийн гишүүдийн тоог 11 болгон нэмэгдүүлэв, Холбооны Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр /zone.mn/, Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Мөнхдөл /bolod.mn/, Хууль мэргэжлийн ёс зүй хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Ж.Жаргалсайхан /ontslokh.mn/, Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Болортулга /mnb.mn/, Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Э.Батхүү /dorgio.mn/, Мэдээллийн технологи, аюулгүй байдал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр А.Ариунгэрэл /caak.mn/, Сургалт гишүүнчлэл хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр Х.Уянга /emegteichuud.mn/, Хяналтын зөвлөлийн даргаар Б.Цоожчулуунцэцэг /shudarga.mn/ нарыг тус тус сонгосон бол УЗ-ийн гишүүдийн олонхийн саналаар холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Мөнхбаатар /ugluu.mn/ -ыг сонгож ажиллуулав
– 2015 оны 2 сарын 6-ны УЗ-ийн хурлаар сайтын холбооны журам, холбооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөөг батлав
– 2015 оны 2 сарын 12-ны өдөр МОСАХ эгнээндээ 30 сайтыг элсүүлэн гишүүнчлэлийн гэрчилгээг нь гардуулав
– 2015 оны 4 сарын 3-нд холбооны гишүүн сайтуудын админ, сэтгүүлчдийг фэйсвүүк орчинд холбосон фэйсвүүк мэссэнжерийн Админ чатыг нээн ажиллуулж, мэдээллийг түргэн шуурхай түгээж эхлэв
– 2015 оны 5 сарын 3-ны Дэлхийн хэвлэлийн өдрийг угтан хэд хэдэн арга хэмжэгэ зохион байгуулав. Үүнд: 5 сарын 1-ний өдөр Төрийн ордонд "Цахим сэтгүүлзүйн анхдугаар форум”-ыг МСНЭ-тэй хамтран төрийн олон ТББ зэрэг 13 байгууллагыг оролцуулан, 800 сэтгүүлчийг хамруулан амжилттай зохион байгуулж, форумаас"Улаанбаатарын цахим тунхаг”-ыг батлан гаргав. Мөн сэтгүүлзүйн чиглэлээр суралцдаг их дээд сургуулийн оюутнууд дунд "Цахим сэтгүүлзүйн хөгжил” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан зарлан дүгнэв. МҮСТО-д ахмад сэтгүүлчдэд зориулан хүндэтгэлийн концерт тоглон, ахмадууддаа гарын бэлэг гардуулав. Отгонтэнгэр Их сургуултай хамтран "Цахим сэтгүүл зүйн ангийн нээлт”-ийг хийв. Хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав.
– 2015 оны 6 сарын 1-ны өдрийг тохиолдуулан УЗ, ХЗ-ийн гишүүдийн хүүхэд багачуудад хүүхдийн баярын бэлэг гардуулав
– 2015 оны 8 сарын 6-ны өдөр Монголын сайтын холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Гэр бүлийн төгөл” эко төслийг хэрэгжүүлэхээр болж МОСАХ-ны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
– 2015 оны 10 сарын 16-ны өдөр Отгонтэнгэр Их сургууль дээр Цахим сэтгүүл зүйн анги нээгдэн анхын элсэлтээ авч хичээлээ эхлүүлээд байна.
Уншигч та бүхэндээ 6 жилийн ой нь өнөөдөр тохиож байгаа МОСАХ-ны үйл ажиллагааны түүхийг товчлон хүргэлээ. Энэ дашрамд МОСАХ хэмээх энэ их айлыг удирдаж ирсэн үе үеийн удирдлагууд болох Д.Дэлгэрмөрөн, Б.Мөнхдөл, Ж.Жаргалсайхан нартаа 6 жилийн он баярын мэндийг хүргэе. Та бүхний үүсгэн байгуулсан, эхлүүлсэн холбооны үйл ажиллагаа жилээс жилд улам бүр өргөжин тэлж байгааг энэ дашрамд уламжилья.
Нийслэл Улаанбаатар хотын 376 жилийн ой тохиож байгаа энэ өдөртэй зэрэгцэн Монголын Сайтын холбооны 6 жилийн ой тохиож байна. МОСАХ-ны гишүүн сайтуудын сэтгүүлч админууд болон энэ салбарт ажилладаг бүх хүмүүст Монголын Сайтын Холбооны 6 жилийн ойн баярын мэндийг хүргэе
Монголын Цахим сэтгүүлзүйн хөгжил дүрэлцэн бадрах болтугай.
Монголын Сайтын Холбооны ажлын алба