ХӨЛ БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ТОГЛОГЧ ӨРСӨЛДӨГЧИЙНХӨӨ НҮҮРЭНД ӨШИГЛӨСНӨӨР ДУУСАВ
Турк улсад хөлбөмбөгийн тоглолт тоглогчдынх нь зодооноор дуусчээ. Багийн хамгаалагч эсрэг багийн довтлогчийн нүүр рүү өшиглөсөн нь үнэхээр үзэшгүй хэрэг байлаа.
Энэхүү муухай явдлыг өдүүлэгч нь хэдэн секундын өмнө бөмбөгний төлөө тэмцэлд өрсөлдөгчдөө ялагдсан юм. Шүүгч Баркер шууд улаан карт өргөмөгц илүү их уурлаж унасан өрсөлдөгчтийнхөө толгой руу хүчтэй өшиглөх нь тэр.
Шүүгч, дасгалжуулагч нарын оролцоотойгоор нийтийн зодооноос зайлхийж чаджээ. Харин гэмтсэн тоглогч эмнэлэгт хэвтсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.