ЗАСГИЙН ГАЗАР ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ХОЁР ГИШҮҮНТЭЙ БОЛОХ ЮМ БИШ БИЗ

1

ЗАСГИЙН ГАЗАР ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ ХОЁР ГИШҮҮНТЭЙ БОЛОХ ЮМ БИШ БИЗ

 

Г.Шийлэгдамба батлан даалтад гарлаа, түүнийг албан тушаалаас нь албан ёсоор чөлөөлөөгүй байгаа тул Эрүүл мэнд, спортын сайдын ажлаа үргэлжлүүлэн хийж болүно гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаад эхэллээ. ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ ч "Хуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг УИХ томилж, чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг УИХ үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй. Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажпаас нь чөлөөлсний дараа нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан ч дээрх 30 хоногийн хугацааг тоолж ч эхлээгүй” хэмээн тайлбарлаад буй. Дээрх тайлбараар бол Г.Шийлэщамба Эрүүл мэнд, спортын сайд хэвээр байх нь.

 

 

Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д "Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь Үндсэн хуулийн дөчдүгээр зүйлд заасан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд энэ нь УИХ тэдгээрийг томилсноор эхэлж, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг шинээр томилсноор дуусгавар болно” гэсэн заалт бий нь үнэн.

 

Гэхдээ уг хуулийн 22 дугаар зүйлийн 1-д "Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно”, 21 дүгээр зүйлийн 4-т "Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно” гэсэн заалт бас бий.

 

Г.Шийлэгдамба авлигын хэрэгт холбогдон саатуулагдаж ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноо өөрөө хүлээн зөвшөөрч, Засгийн газрын тухай хуулийн 22.1 дэх заалтын дагуу албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад илгээсэн бол уг хуулийн 21.4-т зааснаар Ерөнхий сайд Шадар сайд Ц.Оюунбаатарт Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг хавсруулан үүрүүлсэн. Асуудал ингээд дуусаагүй. Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэвд, спортын шинэ сайд тодруулах бүтэлгүй эрэл хэрхэн өрнөснийг эргэн саная. МАХН Л.Жамбалжавыг Эрүүл мэнд, спортын сайдад дэвшүүлж, Ерөнхий сайд нас, шүдийг нь татах шахаж, голж шилэн буцаасан. Дараа нь Ц.Оюунбаатар Шадар савдаас чөлөөлөгдөн Эрүүл мэнд, спортын сайд болж, Н.Энхбаяр Шадар сайд болно гэж баахан давхисан.

 

Өнгөрсөн хоёр сарыи хугацаавд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яамыг толшйлж, Г.Шийлэгдамба энэ салбараас бүрмөсөн явсан гэсэн ойлголт олон нийтэд төрж байлаа. Ерөнхий сайд эрх мэдлийнхээ хүрээнд Эрүүл мэнд спортын сайдын ажлыг хариулах хүнийг сонгож, үүрэг гүйцэтгэгч томилсон нь Г.Шийлэгдамбын огцрох хүсэлтийг хүлээж авч түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө илэрхийлсэн үйлдэл гэж ойлгож байв. Гэтэл ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнийн хийсэн тайлбар энэ бүхнийг эсрэг эргүүлж орхив.

 

Хэн бүхний нүдэнд ил байгаачлан Ерөнхий сайд танхимын гишүүнийхээ чөлөөлөщөх хүсэлтийг хүлээж авч, үүрэг гүйцэтгэгчийг нь томилсноор Г.Шийлэгдамбын бүрэн эрх дууссан гэж үзвэл үүнээс хойш хоёр сар болж байна. Засгийн газрын гишүүний орон гарвал 30 хоногийн дотор орных нь хүнийг томилно гэсэн хуулийн хугацаа нь өнгөрсөн болохоор одоо шинэ сайд томилбол Засгийн газар өөрөө хууль зөрчсөн болно. Ийм болохоор авлигын хэрэгт яллагдагчаар татагдсан хуучин сайдаа буцааж авчран Засгийн газар элэг бүтэн бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан нэр зүүх арга олсон чь эю юм биш байгаа.

 

Өөрийгөө энэ албан тушаалыг хаших эрхгүй гэж хүлээн зөвшөөрч, эсвэл өөр ажилд очмоор байна гээд чөлөөлөщөх хүсэлтээ албан ёсоор гаргачихсан хүмүүсийг эрх зүйн чадамжтай гэж үзэх үү. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд одоо нүүрээ хаашаа хийхээ мэдэхгүй суугаа Шадар сайд мөн гэхэд хэцүү, биш гэхэд ч хэцүү, Эрүүл мэнд, споргын сайд бүр ч биш нэг хүн дээр чөлөөлөгдөх хүсэлтээ аль хэдийн өгч, өөрийгөө аль хэдийн сайд биш болсонд тооцсон, бас болоогүй авлига албан тушаалын томоохон хэрэгг холбогдож, яллагдагчаар татагдсан, шүүх, цагдаагийн хаалга сахисан өөр нэгэн нэмэгдэж, Засгийн газар эрх зүйн чадамжгүй хоёр гишүүнтэй бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах юм биш биз. Тэгвэл засаг, төрийн ажил замаа алдаж, самуурч дууссаны жишээгээр энэ засаг үеийн үед дурсагдах байх даа. 


Х.Уянга /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex