Хятадад байгалийн гамшиг болжээ VIDEO
Хятадын Гуандун мужийн Шэньчжэнь хотод аврах, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр байна.10 сая хүн амьдардаг энэ хотын Люси үйлдвэрлэлийн паркт 20-ны өдөр асар их хэмжээний нуранги үүссэний улмаас 30 гаруй байшин барилга шавар, тоос, шороо чулуунд дарагджээ. Тэдгээрээс 22 нь олон давхар байшин гэнэ.Аврагчид 7 хүнийг аварч чаджээ. Эхлээд 41 хүн ор сураггүй болсон гэж байсан ч одоо 90 гаруй хүнийг эрж хайж байна. Люси паркийн 10 мянган м2 гаруй талбай тэр чигтээ шавар, шороо чулуунд булагджээ. Шавар шорооны зузаан зарим газарт 10м хүрсэн байна. Одоо нурангийг зайлуулахаар энд 4000 гаруй хүн ажиллаж байгаа аж. Одоогоор нурангиас 1 цогцос олдоод байна.Хэвлэл мэдээллийнхэн "Байгалийн хий дамжуулах хоолой дэлбэрснээс болж, нуранги үүссэн. Шавар шороо хий цэнэглэх станцын хажуугаар урсч байна. Нурангид дарагдсан нийт талбай 350 мянган м2 хүрсэн" гэж мэдээлэв. "Гамшгийг назарт 4 микроавтобус дүүрэн цагдаа ирж, хорооллыг тэр чигт нь бүсэлж, хэнийг ч оруулахгүй байна. Парк тэр чигтээ нурангид автсан" гэж зарим эх сурвалж дамжууллаа. 12-р сарын 23 буюу өнөөдөр амьд хүнийг олжээ. Өөрөөр хэлбэл, аврагчид гамшиг болсноос 67 цагийн дараа амьд хүнийг нурангин доороос гаргаж авчээ. 19 настай Тянь Цзэмин одоо эмнэлэгт хэвтэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр Хятадад ийм аймшигтай нуранги үүссэн шалтгаан нь хууль бус хогийн цэг гэнэ. "Нурангиас болж гамшиг болоогүй, харин хог хаягдлаа зөвшөөрөлгүй газар овоолсноос болж ийм сүйрэл боллоо" гэж Хятадын зарим шинжээч дүгнэжээ. Ямар ч гэсэн Хятадын цагдаагийнхан одоо "Shenzhen Yixianglong" компаний төв байрыг битүүмжилжээ. Энэ компаний дэд захирал Юй Шэнлийг байцааж эхэллээ. Орон нутгийн эрх баригчид тус компанид хогийн түр цэг байгуулах зөвшөөрөл өгсөн ажээ. Энэ түр цэгийн хугацаа 2015 оны 2-р сард дууссан юм байна.
Сэтгэгдэл байхгүй байна.