Нийслэлийн үйлчилгээг нэг дороос

1

Нийслэлийн иргэд төрийн үйлчилгээг нэг дороос шуурхай богино хугацаанд авах бүрэн боломжтой боллоо. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулан ажиллаад байгаа юм. Энэхүү төвийн албан ёсны нээлт энэ сарын 14-нд болох аж. Уг төв ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.

Нийслэлийн гурван цэгт байгуулах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулаад байгаа юм. Ингэхдээ 3 сарын хугацаанд бэлтгэл ажлыг ханган ажиллажээ. Тус төв иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улс, нийслэлийн харьяа байгууллагын албан хаагчид 204 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. 
Уг төв нэг удаадаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай аж.

Иргэд дараах байгууллагаас үзүүлдэг үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-өөс авах боломжтой


/Иргэний асуудлыг шууд шийдвэрлэнэ, тухайн өдөртөө шийдвэрлэнэ, заасан хугацаанд шийдвэрлэнэ/

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Захирагчийн ажлын алба
  • Улаанбаатар Дулаан сүлжээ ТӨХК
  • Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК
  • Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨХК
  • Ус сувгийн удирдах газар
  • Нийслэлийн Архивын газар
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газар
  • Нийслэлийн Агаарын чанарын алба
  • Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар
  • Нийслэлийн Боловсролын газар
  • Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
  • Нийслэлийн Өмчийн харилцааны газар
  • Нийслэлийн Улсын бүртгэлийн газар
  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газар
  • Нийслэлийн Хөдөлмөрийн газар
  • Нийслэлийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газар
  • Нийслэлийн Авто замын газар
  • Нийслэлийн Татварын газар
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газар
  • Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар
  • Нийслэлийн Соёл урлагийн газар
  • Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар
  • Нийслэлийн Онцгой байдлын газар

Дашрамд дурьдахад, нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл,чирэгдлийг багасгах зорилгоор "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулахаар шийдвэрлэсэн.

Н.Гэрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл