As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

“Муугаар бодоход уучлалт л гуйна биз”

0


 "МАН Цэцтэй хуйвалдан орон сууцны 8 хувийн зээлийг 20 хувь болгууллаа”, "Цэц МАН-ын захиалгаар шийдвэр гаргалаа” гэх мэдээлэлтэй холбогдуулан МАН-аас АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг шүүхэд өгсөн. Энэхүү нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүгчийн захирамжийн дагуу Л.Эрхэмбаярт иргэний хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Энэ асуудлаар АН-ын генсек Л.Эрхэмбаяраас дараах асуултад хариулт авлаа.

 

-Иргэний шүүхээс танд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Энэ талаар танд мэдэгдсэн үү?

-Шүүхээс МАН-ын гомдлыг хэрэг мөн үү бишүү гэж шалгахаар хэрэг үүсгэж байна шүү дээ. Шүүх нь шийддэгээрээ шийдэг.

-Өөрийг тань МАН-ын нэр хүндэд халдаж, гүтгэсэн мэдээлэл түгээсэн гэж үзэн нэр намын нэр хүндийг сэргээж МҮОНТ-ийн "Цагийн хүрд" хөтөлбөр болон твиттер хуудсаар уучлалт гуйлгахыгшүүхээс хүссэн байсан.

-Дахин хэлэхэд шүүх бүхнийг шийдэх биз. 90 оноос өмнө байсан бол Лоохууз, Сурмаажав хоёр шиг л болох нь байна шүү дээ. Тэгээд ч муугаар бодоход уучлалт гуйгаад л өнгөрнө биз. Энэ бүхний гол шалтгаан нь зүгээр л улс төр шүү дээ.

-Дараа нь та "Андуурчихаж” гэж твиттерээр жиргэсэн нь ямар учиртай байсан юм бэ?

-Андуурчихаж гээд байгаа нь тогтоолуудын дугаарыг л андуурснаа хэлсэн төдий. Хашааны газрыг үнэгүйдүүлсэн, орон сууцыг үнэгүйдүүлсэн хоёр асуудал. Үр дагавар нь орон сууцны зээлийг зогсоосон шүү дээ. Шүүх нь юу гэж шийдлээ ч гэсэн дээрх бүхнийг  үнэгүйдүүлсэн нь үнэн.  

Д.ЖАРГАЛ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.