МАХН-аас Г.Шийлэгдамбын буруугүйг нотолж чадах болов уу
Бидний авсан мэдээллээр урьд шөнөжин тэр хүмүүсийг ямар ч өмгөөлөгчгүй, дарамталж, шахаж шаардсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа юм. Манай намын нөхөд Г.Шийлэгдамбыг ямар нэгэн гэмт үйлдэл хийсэн гэдэгт итгэхгүй байна. Хуулийн байгууллага хэлмэгдүүлж байна гэж манай нам үзэж байна” хэмээсэн билээ.
Тэгвэл АТГ-аас Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тодруулбал, АТГ-аас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэрэгт тус тус яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Г.Шийлэгдамбыг буруутгаад буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д "Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм.
Ямартай ч намын нөхөд нь Г.Шийлэгдамбыг авлига авах хүн биш хэмээн мэдэгдсэн ч түүний хэрэг ийнхүү прокурорт шилжсэн байна. Өмнө нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх "Нүүрс” хөтөлбөрийн хэргээр ял сонссон. Тухайн үед Н.Алтанхуяг "Л.Гансүх буруугүй” хэмээн мэдэгдээд түүнийг буруугүйг нотлохоор гэрчийн мэдүүлэг өгч байсан юм. Тэгвэл МАХН-ын гишүүд Г.Шийлэгдамбыг "Авлига авах хүн биш” хэмээн мэдэгдсэн. Энэ удаа намын гишүүнээ "аврах”-ын тулд МАХН-аас ямар арга хэмжээ авах нь олон нийтэд сонин байгаа юм. Тэгэхээр дээрх хэрэг шүүхэд шилжих эсэх, намын нөхөд нь хэрхэхийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна.