Ипотекийн зээлийг улстөржүүлэхээ больё

0

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай  болон Иргэний хуульд нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж эхэлсэн. Эрх баригчдын зүгээс эдгээр хуулийг сар шинийн өмнө баталж, иргэддээ сюрприз барихаар бэлтгэж байна.

Эдгээр хуулийг баталснаар эхний ээлжинд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болж түр зогсоод байгаа найман хувийн хүүтэй моргэйжийн зээлийг үргэжлүүлэн олгох боломжтой болох юм.

Үйл явдлыг эргэн сануулахад иргэн А.Базарын гаргасан гомдлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцээд Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргахтай зэрэгцээд Банкны холбооноос найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгох боломжгүйг зарлаж, арилжааны банкууд зээлээ түр зогсоосон билээ.

Ингээд энэ өдрөөс хойш ипотекийн зээлийн гацаа эдийн засгийн биш улс төрийн асуудал болж хувирсан юм.Эрх баригчдын зүгээс ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгааг дуулгаж эсрэгээрээ зарим улс төрийн хүчин нам эвсэл, эдийн засагчид энэхүү зээлийн сөрөг талыг нь сурталчлах болов.

Аль аль нь үгүйсгэх аргагүй үндэслэлүүдийг дэлгэж байгаа нь ипотекийн зээлийн үндсэн зорилго нь иргэдээ орон сууцжуулах явдал. Өөрөөр хэлбэл, өнөөдөр энэ зээлийг улстөржүүлэхээс илүү эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлыг нь агуулгаар нь харах ёстой болов уу?

Орон сууц бол хүний амьдралын хамгийн том анхдагч хэрэгцээ. Энэ үүднээс ипотекийн зээлийг ингээд гацчихаасай гэж энгийн иргэд хүсэхгүй байгаа нь ойлгомжтой. Тиймээс ч Ипотекийн зээлийг үргэжлүүлэн олгоосой гэсэн хүлээлт эрх баригчдад гэхээсээ иргэдэд илүү байгаа.

Нийтдээ 78 мянган өрхийг орон сууцжуулсан ипотекийн зээлийн хүрээнд Монгол банкны балансад хоёр их наяд 450 тэрбум төгрөгийн актив хөрөнгө төвлөрчээ. Энэхүү актив хөрөнгийг Ирээдүйн тэтгэврийн сантай холбосноороо нэг талаар Монгол Улсын тэтгэврийн санд бодитой мөнгөн хуримтлал бий болох, нөгөө талдаа хүүгийн болон урьдчилгааны зохицуулалтаар иргэдээ ипотекийн зээлд хамруулах боломж бүрдэх гэнэ. Энэ бол улстөрчдийн биш эдийн засагчийн тайлбар.

Инфляцийн нам төвшинтэй байгаа өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг таван хувь бууруулах бололцоо байгааг З.Энхболд дарга өнгөрсөн долоо хоногт Лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дуулгасан.  Инфляци хоёр оронтой байх үед зээлийн хүүг нэг орон руу амжилттай бууруулсан. Гэтэл өнөөдөр инфляци улсын хэмжээнд 2.9 хувьтай байгаа нөхцөлд зээлийн хүүг таван хувь болгон бууруулах бололцоо бий.

Өнөөдөр Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс нь сухай хоосон, санд байх ёстой 13 их наяд төгрөг үе үеийн Засгийн газрын гараар ороод дуусчээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны хамгийн сүүлийн тооцоогоор тэтгэврийн даатгалын нэрийн дансанд 13 их наяд төгрөгийн бичилт байгаа ч мөнгө нь байхгүй гэх. Гэхдээнэрийн дансаа монголчууд өнөөдөр хоослочихсон юм биш, энэ олон жилийн турш хов хоосон явж ирсэн хэрэг.  Хорь гаруй жил хуримтлагдсан энэ асуудлыг шийдэхийн тулд ипотекийн зээлийг Ирээдүйн тэтгэврийн нөөц сантай уялдуулах нь олсноо хурааж, хуримтлуулж сураагүй Монголын төрд харин ч зөв зохицуулалт байж болох юм.

Өнөөдөр иргэдийн дунд гурван асуулт байна. Нэгдүгээрт, ипотекийн зээлийн журамд заасанчлан 80 метр квадратын хязгаарыг чөлөөлөх үү?

Хоёрдугаарт, найман хувийн хүүг таван хувь болгон бууруулах уу?

Гуравдугаарт, 30 хувийн урьдчилгаа 10 хувь болгон буурах уу?

Инфляцийн нам төвшинтэй байгаа өнөөгийн нөхцөлд зээлийн хүүг таван хувь бууруулах бололцоо байгааг З.Энхболд дарга өнгөрсөн долоо хоногт Лхагва гаригт сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө дуулгасан. Инфляци хоёр оронтой байх үед зээлийн хүүг нэг орон руу амжилттай бууруулсан. Гэтэл өнөөдөр инфляци  улсын хэмжээнд 2.9 хувьтай байгаа нөхцөлд зээлийн хүүг таван хувь болгон бууруулах бололцоо бий. Гол нь инфляцийн нам төвшнөө хадгалж үлдэхэд улстөрчид ч, эдийн засагчид ч, бизнесийнхэн ч хаа хаанаа анхаарах хэрэгтэй.

Гэхдээ дээрх гурван асуултын хариулт хууль батлагдсаны дараа гарах журмаас шалтгаална.

Тиймээс ипотекийн зээлийн сонгууль шоу болж,  улстөржүүлэхээсээ илүү иргэдэд хүрэх үр дүн илүү чухал байх бус уу. Иргэдээ бодлогоор дэмжих нь аль ч төрийн хийх ёстой ажил. АН-ынхан "бяр” амтагдаад байгаа бол иргэдээ баярлуулаг л дээ. Нэг ч гэсэн хүн байртай болох нэг хэсэг хүнд зээлийн хүү нь буурах аштай юу даа.

Ж.ЭРХЭС

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex