Орцонд хаягдсан охин нас баржээ
Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны 10 дугаар байрны орцонд 1.7 настай эмэгтэй хүүхдийг эцэг эх нь орхиж явсан хэрэг гарсан. Охиныг байрны оршин суугчид олж ЭХЭМҮТ-д хүргэхэд хоёр уушиг хүндэрсэн хатгалгаатай байсан тул сар гаруйн хугацаанд эрчимт эмчилгээ хийгээд байсан юм. Улмаар охины бие муудахад хүүхдийн эхийг олж тогтоосон боловч түүнийг асран хамгаалах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байдаг. Харин охины биеийн байдал дээрдэхгүй байсаар өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 16 цаг орчимд нас баржээ. Охины ээж болох Д нь 22 настай оршин суух тодорхой хаяггүй, эрхэлсэн ажилгүй бөгөөд цагдаагийн мэдүүлэгтээ "Охин хүнд өвчин туссан, амьдралын боломжгүй учраас орхиж явахаас өөр аргагүйд хүрсэн. Сайн санаат хүмүүс олж өсгөх байх гэж бодсон” хэмээжээ. Түүнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.ТУЯА
Сэтгэгдэл байхгүй байна.