Аяллаар явахад анхаарах зүйлс

Аль болох бага ачаатай явах хэрэгтэй. Ачаа их тусмаа таны аялал ая тухтай байж чадахгүй. Тиймээс та зайлшгүй хэрэглэх эд зүйлсээ л авч, бусдыг нь тухайн газраас худалдан авч хэрэглэхээр тооцоолон ачаагаа бэлдэх хэрэгтэй.
|
Бэлдэх зүйлс |
Тайлбар |
|
Гадаад паспорт, виз |
Гадаад паспортаа алдаж гээгдүүлэхээс сэргийлэн хуулбарыг ил авч явах. Жич: Паспортын шаардлага хангасан цээж зургаа авч явахад илүүдэхгүй. Түүнчлэн онлайн хэлбэрээр өөрийн бүх мэдээллийг хадгалж байх нь хэрэг болдог. |
|
Билет (тийз), Захиалгын дугаар (reservation number) |
Явах ирэх өдөр, хүчинтэй хугацааг нь сайн нягталж үзээд алга болохоос урьдчилан сэргийлж нэг хувь хувилаад авч явах |
|
Монгол мөнгө |
Нисэх буудал руу явах, буцаж гэртээ ирэх |
|
Тухайн газрын мөнгөн дэвсгэрт |
Гар цайлгах мөнгө, дэлгүүрээс юм худалдаж авах, бусад хувийн зүйлд зарцуулах мөнгө |
|
Кредит карт |
Гадаадад ашиглах боломжтой олон улсын карт. Ямар нэгэн худалтаа хийхэд хэрэглэх |
|
Аялагчийн даатгалын дэвтэр |
Группээр аялж байгаа тохиолдолд бэлдэхгүй байсан ч болох ч, хувиараа аялж байгаа тохиолдолд аваад явсан нь дээр. |
|
Олон улсын оюутны үнэмлэх |
Аялагч та хөнгөлөлт эдлэх боломжтой байж ч магадгүй учраас аваад явахад илүүдэхгүй л болов уу. |
|
Олон улсын жолооны үнэмлэх |
Түрээсийн машинаар аялахаар төлөвлөж буй хүмүүс жолооны үнэмлэхээ авах хэрэгтэй |
|
Нөөц зураг |
Гадаад паспорт алга болохоос сэргийлж зураг 2-3 ширхэг илүү авах |
|
Жижиг тооны машин |
Дэлгүүрээс ямар нэгэн зүйл худалдаж авахад валют солиход хэрэгтэй |
|
Олон улсын ярианы карт |
Монгол руу яаралтай залгах шаардлагатай бол олон улсын ярианы карт бэлдэх нь зүйтэй. |
|
Жижиг цүнх |
Том цүнхнээсээ салангад биедээ авч явах шаардлагатай зүйлсээ хийх |
|
Тэмдэглэлийн дэвтэр |
Гадаад паспорт, аяллын тасалбарын дугаар, картны дугаар, тухайн газрын чухал гэсэн байгууллагын дугаар мөн тухайн газраас мэдэж авсан хэрэгтэй гэсэн мэдээллээ тэмдэглэх |
|
Камер, Зургийн аппарат |
Хангалтай хэмжээний мэмори карт, зай, ус нэвтэрдэггүй хайрцаг бэлдэх. |
|
Оо сойз |
Гадаадад байхгүй тохиолдол их байдаг болохоор аваад явсан нь зүгээр. |
|
Алчуур саван |
Зочид буудалд хонож байгаа тохиолдолд хэрэггүй боловч бусад тохиолдолд хэрэгтэй. |
|
Малгай /нүдний шил |
Халуун оронд аялж байгаа бол заавал авч явах хэрэгтэй зүйлийн нэг. |
|
Усны хувцас |
Усан бассейнд орох, далайд аялахад хэрэгтэй. |
|
Нарны тос |
Халуун орон руу явж байгаа тохиолдолд гарцаагүй хэрэгтэй ч тухайн газар орноос худалдан авч болно
|
|
Хөлд эвтэйхэн гутал |
Аяллаар явахад удаан явган алхах үе байх тул хөлд эвтэйхэн гутал өмсөх хэрэгтэй. |
|
Сандаал |
Халуун орон болон далайн эргээр аялах үед пүүзнээс илүү эвтэйхэн байх болно. |
|
Гар шүхэр |
Бороо орох, эсвэл борооны улирлын үед аялж байгаа бол биедээ авч явахад эвтэйхэн, жижиг эвхэгддэг шүхэр байвал сайн. |
|
Сахлын машин |
Зочид буудалд нэг удаагийн сахлын татуурга байдаг ч, байнгын хэрэглээний зүйлээ биедээ авч явахад илүүдэхгүй. |
|
Цамц, өмд |
Эвтэйхэн төдийгүй аяллын хугацаанд тохирохыг бэлдэх хэрэгтэй. |
|
Хүрэм |
Эйр кондишнтэй машин, онгоцон дотор, мөн бороо орох үед, шөнөдөө агаарын хэм өөрчлөгдөх үед өмсөхөд эвтэйхэн, хөнгөн байвал сайн. |
|
Дотуур хувцас |
Зочид буудалдаа угааж болох учраас хэд хэдэн ээлжийг авч явах боломжтой. |
|
Ариун цэврийн хэрэглэл |
Тухайн газраас авахад амаргүй, дээрээс нь үнэтэй байдаг учраас урьдаас бэлдсэн нь дээр. |
|
Анхны тусламжийн зүйлс |
Өвчин намдаах эм, хоол шингээх эм, толгойны эм, ханиадны эм, даралтны эм, 1 удаагийн шархны лент зэргийг бэлдэж авч яваарай. |
|
Бэлэг дурсгалын зүйл |
Өөрийн орны соёлыг таниулан сурталчлах жижиг дурсгалын зүйл авч явахад илүүдэхгүй. |
|
Электрон толь бичиг, ярианы дэвтэр |
Ганц нэгээрээ явж байгаа тохиолдолд хэрэгтэй. Жижиг хэмжээтэй байх тусмаа сайн. |


Сэтгэгдэл байхгүй байна.