Мэдэхэд илүүдэхгүй
Өдөр тутмын амьдралд хэрэг болох зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна. Энэ бүхэн таны мэдлэгт нэмэр болно биз ээ.
-Нүдний шил тань цантаад байна уу. Тэгвэл шилээ савангаар өнгөлөөд арчихад энэ асуудлаас асуудалгүй гарна.
-Талхыг үйрүүлэхгүй зүсэхийн тулд хутгаа халуун усанд дүр. Ингэснээр та талхаа үйрүүлэхгүйгээр нимгэн зүсэх болно.
-Хаалга чинь нээх, хаахад чихарч дуугараад байвал түгжээ болон бариулын дээд хэсэгт резин болон зөөлөн даавуу наа.
-Цагаан цуутай усанд чанавал өндөг хагарахгүй.
-Төмсийг чанахдаа бага зэрэг давс, элсэн чихэр хийвэл илүү амттай, зөөлөн болно.
-Гэрийн тавилга зөөх, байршил солих үед шал зурах эрсдэл гардаг. Тэгвэл тавилгынхаа хөлөнд оймс углабал энэ асуудал үүсэхгүй.
-Угаалтуур чинь бөглөрөх гээд байна уу. Тэгвэл 500 грамм халуун усанд хагас аяга хүнсний сод хийгээд угаалтуур руу хийгээрэй.
-Хөргөгчинд ногоо хадгалах үед элдэв үнэр гардаг. Тэгвэл ногоогоо сонингоор ороож хийвэл үнэр гарахгүй.
-Савхин эдлэлийг сайн хутгаж хөөсрүүлсэн өндөгний цагаанаар арчвал өнгө нь сэргэж, гялалзана.
-Лонхыг цэвэрлэхдээ бага зэрэг усан дээр элс хийгээд сайтар сэгсэр. Дараа нь цэвэр усаар зайлаарай.
Сэтгэгдэл байхгүй байна.