Хүнтэй адилхан үйлдэл гаргадаг 5 амьтан
ОХУ-ын "Ruptly” вэб сайт хүнтэй яг адилхан үйлдэл гаргадаг таван амьтныг нэрлэжээ.
5.Цасны сармагчин бүтэн өдрийн стрессээ тайлахын тулд байгалийн халуун ууранд сууж, амарч тайвширдаг.
4.Элбэнх бол амьтны ертөнц дотроо яг л гэрийн эзэгтэй мэт жүжиглэнэ. Тэд аяга таваг, хувцас угаах гэх мэтээр хүнтэй адил үйлдлийг зааж сургаагүй байхад ч хийж чаддаг.
3.Далайн хав бол ховор авьяастай амьтдын дунд оюун ухааны цар хүрээгээрээ Эйнштен л гэсэн үг. Тэд бүрээ тоглож чадахаас гадна усан спортын төрлүүдийг "оролдоно”. Мөн зураг зурж, хоорондоо уралдахаас татгалзахгүй.
2. Жагсаалтын хоёрдугаарт яг л хүнтэй адил бүжиглэгч амьтдыг багтаажээ. Уулын сармагчин, Сибирийн шар шувуу, хүрэн баавгай нар хүнээс дутахгүй бүжигчид гэдгээ харуулсан байна.
1.Скэйтбордоор эвсэл муутай хүнээс илүү гулгаж байгаа нохойг та харах болно. Тэрээр хүмүүсийн хөлөн дундуур хамгийн урт зайг туулсан дэлхийн дээд амжилтыг эзэмшигч нэгэн юм.