С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
Бие даан нэр дэвшиж УИХ-д сонгогдсон С.Ганбаатар 98 хувийн саналаар ХҮН намын даргаар сонгогдсон талаар бид мэдээлсэн. Үүнээс гадна Хөдөлмөрийн Үндэсний Намын ээлжит бус Их хурлын үеэр тэрбээр ирэх онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. ХҮН намын ээлжит бус их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт үргэлжлэн хуралдаж байгаа юм.
Ч.Сүх
Сэтгэгдэл байхгүй байна.