Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
10 сэтгэгдэл
УИХ-ын болоод орон нутгийн сонгууль ойртсон энэ үед намууд тойргоо хуваарилж эхэлжээ. Харин МАН-ын хувьд жагсаалтыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат толгойлж орох бололтой. Учир нь намын дарга М.Энхболд Төв аймагт нэр дэвших бодолтой байгаа дуулгажээ. Угтаа намын дарга нь жагсаалтыг тэргүүлж ордог зүй тогтол бий. Харин үүнийг МАН-ын дарга эвдэж, төрсөн нутгаа бараадахаар ийн шийдсэн аж. Албан бус эхсурвалжийн өгүүлж буйгаар тэрбээр "Улстөрийн нөхцөл байдал хүнд хэцүү цаг үед би өөрөө тойргоос нэр дэвшиж, намдаа нэг суудлаар бэлэг барина” хэмээн ярьсан гэнэ. Мөн сонирхуулахад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж энэ удаагийн сонгуулиар Хан-Уул дүүргээс нэр дэвших ажээ.
Л.Булган Эх сурвалж-TONSHUUL.MN
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.