Ерөнхий сайдаас илүү “чанагдсан” хүний үг...
Өнгө өнгийн ухаан сийлэхгүй л бол, хаяанд ирсэн сонгуулиар өвдөг шороодох нь тодорхой гэсэн прогнозтой байгаа АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах байсан ч, хойшилсон. Товлосон цагаасаа хойш 2 цаг гаруйн хугацаанд хүлээлт үүсгэсэн хуралдаан хойшлох болсон нь ирц бүрдээгүйтэй холбоотой гэх мэдээлэл байсан ч, хэрэг дээрээ бол үгүй гэх зүйлийг тус намын Генсек Л.Эрхэмбаяр хэлж сууна. Түүний хэлж буйгаар ҮЗХ-ны гишүүдийн ирц хангалттай байсан ч, ҮЗХ-ны 46 дугаар хуралдаан зарлагдсан цаг мөчид улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул, дотоод асуудлыг ярилцахаас илүүтэй Засгийн газрыг тогтвортой байлгах нь илүү тулгамдсан асуудал болсон гэнэ. Тэд Засгийн газраа авч үлдсэний дараа хуралдаанаа хийе гэдэг дээр санал нэгдсэн гэж байгаа юм. Гэхдээ энд нэг зүйлийг тодотгоход, Л.Эрхэмбаярын тухайд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдтай холбоотой байр сууриа шулуухан хэлчихдэг нэгэн билээ. Ямартаа л тэр өөрийгөө "Ний нуугүй хэлэхэд би өөрийгөө улс төрд Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас илүү чанагдсан хүн гэж боддог ш дээ... АН-ын улс төрийн шийдвэрээр Ерөнхий сайд болсон Ч.Сайханбилэг намынхаа улс төрийн шийдвэрийг биелүүлэх л ёстой. Ерөнхий сайд өөрөө намынхаа улс төрийн шийдвэрийг хурдан биелүүлээгүйгээс болж өөртөө зовлон бий болгосон тал бий...” гэхчлэн ярьж байхав.
Сэтгэгдэл байхгүй байна.