АН-ын ҮЗХ маргааш хуралдах уу?
Д.ГЭРЭЛ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг намынхаа даргаас татгалзах тухай мэдээлэл гарснаас хойш АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах тухай мэдээлэл давхар тарч эхэллээ. Энэ талаар АН-ын гишүүдээс тодруулахад үгүйсгэхгүй байна. Үндэсний зөвлөлдөх хороо хуралдах шалтгаан нь АН-МАХН-ын дарга нарын байгуулсан хамтран ажиллах гэрээг хүлээн зөвшөөрөх эсэх талаар ярилцахаас гадна Н.Алтанхуягийг намынхаа даргаас татгалзах шийдвэрийг хүлээж авах уу гэдгээ шийдэх сурагтай. Учир нь түүний намын даргаас татгалзах тухай мэдээлэл үнэн байвал үүнийг нь УИХ дахь намынх нь бүлэг бус харин ҮЗХ-ынхон нь эцэслэн шийдэх ёстой юм байна.