Өнөөдрөөс эхлээд энэ Бямба гариг хүртэл буюу нэгдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд хүйтний эрч эргээд чангарна. Хүйтний эрч чангарахтай холбогдон таны халаасанд байгаа ухаалаг утас тун эмзэг болдог учраас доорх зөвлөгөөг хүргэж байна. Тэгэхээр хэт хүйтэнд ухаалаг утсанд юу тохиолддог, юунаас сэргийлэх ёстой гэдгийг зааж өгье. Юуны түрүүнд гар утсыг тэсгим хүйтэнд ашиглахад зориулж бүтээгээгүй гэдгийг санаарай. Жишээлбэл Apple компани өөрсдийн бүтээгдэхүүнийг ашиглаж болох хамгийн хүйтэн нөхцөл нь 0 градустай үед гэж зөвлөдөг. Харин Samsung компани -20 хэмийн хүйтэнд S цувралыг ашиглахад гэмгүй гэжээ.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.