Үндэсний хөгжим, байгалийн дуу чимээтэй хослуулсан ”Байгаль” цомгийн нээлт болно

0

Дэлхий хамтлагийн морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир болон тоншуул, ойн чимээ зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулсан 10 аялгуунаас бүрдэх"Байгаль" цомгийн нээлт нэгдүгээр сарын 29-нд болох гэж байна."Байгаль" цомог нь хөгжмийн Чилл аут төрөлд хамаарах бөгөөд хөгжмийн зохиолч МУУГЗ Г.Пүрэвдорж, Г.Онон, продюсер М.Болд нар хамтран бүтээж Дэлхий хамтлаг хөгжимдөж байна."Байгаль" нь "Брос рекордс Монголиа" хөгжмийн компанийн 2009 оноос бүтээж эхэлсэн "Ертөнц" хөгжмийн цувралын хоёр дахь цомог билээ.

 

"Ертөнц" хөгжмийн цуврал нь хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн таван цомгоос бүрдэх бөгөөд эхний цомог болох мөнх тэнгэрийг бэлэгдэх хөх өнгөт "Ертөнц" цомог нь 2013 онд худалдаанд гарч тухайн оны хамгийн өндөр борлуулалттай цомгоор шалгарсан байна.Харин шинээр гарсан "Байгаль" цомог нь эх дэлхийг бэлгэдэх ногоон өнгөт бөгөөд цомгийн эхний сингл "Савдаг"-ийг энэ оны нэгдүгээр сард iTunes, Amazon, Spotify, Apple music гэх мэт дэлхийд нэртэй 30 гаруй дэлгүүрээр борлуулж эхэллээ."Ертөнц" хөгжмийн цуврал нь хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн таван цомгоос бүрдэх бөгөөд эхний цомог болох мөнх тэнгэрийг бэлэгдэх хөх өнгөт "Ертөнц" цомог нь 2013 онд худалдаанд гарч тухайн оны хамгийн өндөр борлуулалттай цомгоор шалгарсан байна

Цомог

  1. Савдаг
  2. Үүл
  3. Үр
  4. Цэцэг
  5. Тайга
  6. Чоно
  7. Шонхор
  8. Говь
  9. Бүүвэй 
  10. Байгаль зэрэг 10 аялгуунаас бүрдэнэ.

Дэлхий хамтлаг нь нүүдэлчдийн язгуур хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн хөгжимд хавсарган хөгжимддөг бөгөөд уран бүтээлүүд нь байгаль эхээ хайрлан хамгаалан энх тайван оршихыг уриалдаг ажээ.Тус хамтлаг 2013 оны хоёрдугаар сарын 22-нд байгуулагдсан бөгөөд Ethno Jazz хэлбэрээр тоглодог  байна.

Цомгийн нээлт BLUE Sky Tower Topaz танхимд нэгдүгээр сарын 29-ний 11.30 цагт болох бол тухайн өдөр 20.00 цагт Temple club-т нээлтэнд зориулсан үдэшлэг зохион байгуулах юм байна. Энэ үдэш "Байгаль" цомгийн ремиксүүдийг Монголын шилдэг DJ нар өөрсдийн сээтэнд тоглох гэнэ.Гурван жилийн хугацаанд бүтээсэн "Байгаль" цомогтой хөгжим сонирхогч та бүхэн танилцаж нэгэн үдшийг хамт өнгөрөөгөөрэй.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.