“Болор цом”-д Ц.Эрдэнэбаатар түрүүлэх үү
Уламжлалт "Болор цом” наадмын бүртгэл дуусч, ирэх сарын 2-ны өдөр тэргүүн шүлэгч тодрох юм. Тэгвэл энэ мэдээлэлтэй зэрэгцэн тэргүүн шүлэгчийн тухай таавар ид өрнөж эхэлжээ. Утга зохиолын хүрээнийхний ярьж буйгаар энэ жил Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатарын ээлж гэнэ. Түүний хувьд өнгөрсөн жилийн энэ наадамд аман хүзүүдсэн нь утга зохиолын "Шинэ мянган” бүлгэмийн нөлөөлөл хэмээн харах нь ч бий. Тэгвэл энэ удаад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат түүнийг тэргүүн шүлэгчид зүтгүүлэх нь тодорхо байгаа тухай ч бор шувуу утга зохиолын хүрээнд ам дамжин нисэх болжээ. Цөөн үгээр хэлбэл энэ удаагийн "Болор цом” наадамд "Шинэ мянган” утга зохиолын нэгдэл давуу эрхтэй оролцох төлөвтэй байгаа аж. Тэгвэл өнгөрсөн богино түүхийг харахад тус нэгдлээс хоёр жил дараалан хоёр яруу найрагч тус наадмын аман хүзүү болон айргийн тавд багтаж байжээ.
Эх сурвалж.Тоншуул.мн
Сэтгэгдэл байхгүй байна.