ХҮН намынхан хөлөө жийлцэж эхэллээ

2

ХҮН намынхан хөлөө жийлцэж эхэллээ

 

 

"Хөгжил-Хүн Клуб" өнгөрсөн оны зургадугаар сард их хурлаа хуралдуулж, "Хөдөлмөрийн үндэсний нам" буюу ХҮН нэртэй намыг байгуулах шийвэрийг гаргасан бөгөөд намын даргаар С.Боргил сонгогдон ажиллаж байсан билээ. Тэрбээр 1998, 1999 онд Төсвийн бодлогы газарт хэлтсийн дарга байсан бөгөөд АНУ-руу Эдийн засгийн ухааны магистрт суралцаж, АНУ-ын арилжааны банкинд 10-аад жил ажилласан хүн юм байна. Мөн Засгийн газарт Оюутолгойн асуудлаар санхүүгийн зөвлөх хийдэг ажээ.

 

Гэтэл уг намд УИХ-ын гишүүн С.Ганбаатар элсээд удаагүй байна. Түүнийг элссэний дараа намын даргаар сонгожээ. Тодруулбал намын төв хорооны хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэж, өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаанд оролцогчдын 98 хувийн саналаар түүнийг намын даргаар сонгосон юм байна.

 

Гэтэл тэд сар шинийн баярын өдрүүдээр муудалцаж, намын даргаа хөөх дээрээ тулжээ. Тодруулбал ХҮН-ын нийслэлийн намын хорооны дэд дарга Ө.Мөнхбат намын даргадаа нээлттэй захидлыг хүргүүлж, "БИД-ний байгуулсан намыг битгий эвдээч” гэх хүсэлт тавьсан байна. Уг намын даргаар С.Ганбаатарыг сонгогдсонд жирийн гишүзүд тун дургүй байгаа болтой юм. Гишүүдийнхээ маргааныг шийдвэрлэхийн төлөө "босоо” Ганбаа намын золголтоо хүртэл хойшлуулсан байна.

 

Харин уг нам анхнаасаа С.Ганбаатарын нам байсан бөгөөд тэрбээр санатайгаар мөнгөтэй хүмүүсийг татан оролцуулсаны дараагаар ийнхүү өөрөө даргаар очсон гэх яриа бий. Харин С.Ганбаатарн үзэл бодол арга барил, ярьж буй зүйл нь намын жирийн гишүүдэд таалагдаагүй ажээ. Тэд С.Ганбаатарын нам гэдгийг эсвэл мэдээгүй бөгөөд мөн л хууртагдсан байж болох юм. Ямартай ч зарим гишүүд нь намаасаа татгалзаад эхэлчихжээ.

 

Нийслэлийн намын хорооны дэд дарга Ц.Түвшинтөр намаасаа татгалзаж байгаагаа илэрхийлээд С.Ганбаатар намын дарга болсноос хойш ХҮН намд шударга үнэн байхгүй болсон хэмээн зарлаж, олон нийтэд уг хүсэлтээ ил болгожээ.

 

 

ХҮН намынхан хөлөө жийлцэж эхэллээ

 

ХҮН намынхан хөлөө жийлцэж эхэллээ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex