Ардын намын “Дарваан хар”

1


/Шог өгүүлэг/

"Дарваан хар” гэдэг өвчин

Хорхой идсэн араа шүдний үнэр шиг хор өнөөдрийн нийгэмд олон байна. Нэг үгээр хэлбэл өмхий үнэрээр хооллогч гэсэн үг. Тэдний нэгийг "Дарваан хар” гэнэ. Хэлсэн үг, хийсэн үйлдэл нь хатигны идээ шиг. Ардтай нам "Дарваан хар” гэсэн халдварт өвчин тусчихжээ. Юун ДОХ, "Дарваан хар” гэсэн өвчин чин гоц халдюарт байхгүй юу. Энэ хорыг тус намынхан өөрсдөө тан тунг нь найруулаад хийсэн. Уг нь бусдыгаа хордуулах гэж найруулсан байх. Гэтэл одоо өөрсдөө хордоод байх шиг байна. Ард түмэн ч "Дарваан хар” гэдэг аюулт өвчнөөс "айж” байна. "Шөвгөр улаан”, "Сэгсгэр шар” гээд үзэгдэл Монголын улс төрд гарч ирсэн ч нэг нь Попын хаан болоод нөгөө нь Мүүнийн шашинтай болоод даший шог болж байна. Эдгээрээс "Дарваан хар” бол өвчин гэдгээрээ ялгаатай. Хавар болж ханш нээх үеэр туйлдаа хүрдэг сэтгэцийн гоц халдварт өвчин юм. Зарим хүмүүст "Дарваан хар” далий ягаан цэцэг шиг харагддаг. Энэ бол халууны солиорол байх. Ардтай нам бол өвчинөө байнга нуудаг. Тэгээд архагшуулчихдаг. Хатигаар бол тэдэнд дандаа буруу харсан толгойтой хатиг гардаг. "Дарваан хар” гэдэг өвчинөө нэн яаралтай эмчлэхгүй бол дотогшоогоо хагараад балрах вий дээ.

"Дарваан хар” хэмээх хүүхэд

Хүүхдийг буудан алж байсан түүх Ардын намд бий. 1940-өөд оны үед билүү дээ "Ламаадангийн хэрэг” гэгч мандах үеэр 10 хүүг хувилгаан хэмээн буудаж алсан түүх бий. Тэрч бүү хэл эцэг эхийг нь хүртэл тус намын шийдвэрэрээр алсан байдаг. Өнөөдөр "Дарваан хар” гэдэг хүүхдийг алчихгүй байлгүй дээ. За энэ бол үнэн түүх. "Дарваан хар” хэмээх хүүхдийн тухай тайлбарлахын өмнө хавчуурга хийж буй минь тэр. "Дарваан хар” хэмээх хүү байлдаж тоглох дуртай. Тоглохоороо улайраад тэнэг юм шиг болоод бусдыгаа шоглоод байхаар нь найзууд нь түүнийг хаяад явсан. Нэг мэдсэн чинь байлдаж тоглох найзгүй болчихож. Арга ядаад ганцаараа тоглоно. Дайсантай байхыг хүснэ. Дайсан олдохгүй бол зохиомолоор дайсан олж байгаад баруун солгойгүй буудна. Буудаад үхэхгүйг нь шатааж чандарлана. Яг ардтай намын хэлмэгдүүлэлтийн үед хэрэглэж байсан арга барил мөн. Хүүхдийг шүдэнзээр тоглуулж болохгүйг онцгойнхон байнга нь ярьдаг. Тэр тусмаа дүрсгүй "Дарваан хар” хэмээх хүүг шүдэнзээр тоглуулж болохгүйг Онцгой байдлын дарга асан Хүрэлсүх гуай сайн мэдэж байгаа. Байнга д шүдэнзээр тоглоод байгаа "Дарваан хар” хэмээх хүүхдийг олон жил гал унтраах газар толгойлж явсан хүний хувьд Хүрэлсүх гуай өмдийг тайлж байгаад бөгсөн дээр хэд сайн алгадаж өгөхгүй бол гэрээ шатааж мэднэ шүү. Өмнө нь бас нэг дүрсгүй нөхөр шүдэнз барьж гүйж яваад танай гэрийг шатаачихсан. Хохиролыг нь Монголын ард төлсөн.

"Дарваан хар” гэдэг нэртэй хүн Монголд байдаггүй юм байна. Тэгэхээр энэхүү шог зохиол маннь хэн нэгнийн нэр төрд халдсан юм биш байх. Дээр үед "Дарваан хар” цуутай ороо морь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байдаг байж. Өөрөөр "дарваан хар” гэсэн түүх google-д лав алга. Шог зохиол маань дараагийнхаа дугаарт "Дарваан хар”-дах гэсэн үзэл, "Дарваан хар”-чин гэх мэргэжлийн талаар үргэлжлэх болно.

Үргэлжлэл бий.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex