Солонгос явахаар хонон өнжин дугаарлаж эхэллээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад орох бүртгэл өнөөдөр эхэллээ.
Үүнтэй холбоотойгоор дүүрэг тус бүрийн Хөдөлмөрийн хэлтэс иргэдийн бүртгэлийг зохион байгуулж байгаа аж. Та хаана очиж бүртгүүлэхээ дүүргийнхээ Хөдөлмөрийн хэлтсээс тодруулах юм байна.
Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн иргэдийг тус дүүргийн 8-р хорооны иргэний танхимд бүртгэж байна. Бүртгүүлэх хүсэлтэй иргэд тус хорооны гадаа урт дараалал үүсгэсэн байв.
Энэ талаар СБД-ийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн "БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах бүртгэл энэ сарын 11-нийг хүртэл үргэлжлэх учраас дараалал үүсгэх шаардлагагүй. 11-ний дотор тайван уужуу ирээд бүртгүүлэх боломжтой гэлээ.
СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ
Бүртгэл явагдах хугацаа: 2016 оны 03 дугаар сарын 04, 07, 09, 10, 11-ний өдрүүдэд (5 өдөр)
Бүртгэх цаг: 08:30-12:30, 13:30-17:30 (ажлын цагаар)
Бүртгэх газар: Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд (Байнгын оршин суугаа хаягийн дагуу харъяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст өөрийн биеэр
очиж бүртгүүлэх шаардлагатай)
Бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримт
Бүртгэлийн маягт (бүртгэл явагдах газраас зөвхөн бүртгэлийн хураамжаа төлсөн иргэдэд үнэгүй олгоно)
Бүртгүүлэгчид бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн маягт зөвхөн нэг удаа олгогдох ба буруу бичсэн тохиолдолд цайруулагч тууз ашиглан засвар хийж болно.
Бүртгэлийн маягт дээр овог нэрийг англи хэл дээр зөв гаргацтай, дармал үсгээр бичих ба овог нэр, төрсөн огноо, бичиг баримтын дугаар зөрөхгүй байх шаардлагатай. Зөрсөн тохиолдолд БНСУ-ын хууль зүйн яам, Солонгосын Хүний нөөц, хөгжлийн алба нь БНСУ-д нэвтрүүлэхээс татгалздаг болохыг анхаарна уу.
- Гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт
- Гадаад паспорт, гадаад паспортгүй бол иргэний үнэмлэхээр бүртгэнэ.
- Гадаад паспорт, Иргэний үнэмлэх хуулбар /хуулбар нь тод гаргацтай байх шаардлагатай/\
- 3,5 х 4,5 см хэмжээтэй 2 хувь өнгөт цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)
Фото зургийг фотошоп зэрэг тусгай программ ашиглан засвар хийж болохгүй, гадаад паспортны зурагнаас зөрүүгүй байвал зохино.
Шалгалтын хураамж төлсөн баримт, Шалгалтын хураамж: 24 доллар, Шалгалтын хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд төлж, баримтыг бүртгүүлэхээр ирэхдээ заавал авч ирнэ. (Баримтын эх хувийг авчрах ба хуулбарыг хүлээж авахгүй болохыг анхаарна уу)
Төлбөрийг зөвхөн шалгалтын бүртгэлийн хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд төлөх ёстой. Хүлээн авагч байгууллага: Монгол улсын Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв
Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгүүлэхээс татгалзах, аль эсвэл төлбөрөө төлсөн хэдий ч бүртгэлд хамрагдаж чадаагүйгээ албан ёсоор шалгалтын бүртгэл явагдах хугацаанд буюу 2016 оны 03 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд мэдэгдсэн тохиолдолд шалгалтын хураамжийг буцаан авч болно. Төлбөрөө төлж бүртгэлд орж, нэрсийн жагсаалтанд орсны дараа төлбөрийн буцаалт хийгдэхгүй болно.
(Жич: нөхөн бүртгэхгүй болно)
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
- Бүртгүүлэгч нь 18-39 настай байх (1976 оны 03-р сарын 05-аас 1998 оны 03-р сарын 04-ний өдрийн хооронд төрсөн байх)
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
- Солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх өдөр, цагийг бүртгүүлэгч тус бүрээр 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн зарлалын самбар, www.hudulmur.mn болон http://www.monkor.net вебсайтаар дамжуулан зарлан мэдээлнэ.
Сэтгэгдэл байхгүй байна.