А.Ганчимэг: Сайн өдөр харж байгаад л үсээ хайчлуулсан даа

2

Cc0986 12745740 1877125855847237 6934152382120127263 n x320

 "Хувьсал” продакшны дөрөв дэх дэлгэцийн уран бүтээл болох "Атганд үлдсэн эрдэнэ” кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Кино гол дүрийг СТА А.Ганчимэг, Б.Шинэбаяр, МУАЖ П.Цэрэндагва, СТА Д.Ганцэцэг, МУГЖ Н.Нэргүйбаатар нар бүтээжээ. Харин киноны зохиолч найруулагчаар МУГЖ У.Уранчимэг, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, продюсераар Г.Цоггэрэл нар ажиллажээ. Тэгвэл киноны уран бүтээлчид өчигдөр шинэхэн уран бүтээлийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр гол дүрийн жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа. 

-Энэ удаагийн уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн айна. Эрэгтэй хүний дүрд тоглох хэр хэцүү байв?

-"Хувьсал” продакшны ээлжит уран бүтээл "Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино маань тун удахгүй буюу ирэх сарын 5-ны өдөр "Хүннү молл” кино театрт 16:00 цагт нээлтээ хийх гэж байна. Надаас их олон хүн "Үнэнээсээ үсээ авхуулчихсан юм уу” гэж асуусан. Үнэнээсээ үсээ авхуулсан. Одоо үс маань ургаад хөөрхөн боодог болчихсон.

Үсний найр хийсэн шүү дээ нээрээ. Энэ удаагийн дүр минь эрэгтэй хүний дүр байсан учир надаас асар их зүйлийг шаардсан. Би өөрийнхөө хэмжээнд буюу Ганчимэг гэдэг хүнд байгаа бүх л авъяас, чадвар бүгдийг дайчлан ажилласан.

Мэдээж үсээ авхуулж эрэгтэй хувцас өмсөөд л эрэгтэй болчихно гэвэл маш том эндүүрэл. Тиймээс ч сайн хичээсэн хэрэг. Миний эргэн тойронд байсан бүх уран бүтээлчид маш сайн зааж, зөвлөж байсан. Би ч эрэгтэй хүмүүсийг сайн ажиглаж, туршлага хуримтлуулж байлаа. Ямар ч байсан кино зураг авалт маань амжилттай болж өндөрлөсөн.

-Хөдөөний аж амьдралд хэр ойр өссөн бэ. Монгол ёс заншил гээд мэдэхгүй зүйл хэр олон гарсан бэ?

-Бид мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй зүйлүүд маш олон байдаг юм байна. Киноны зураг авалтад явж байхад "Энэ чинь нээрээ яадаг билээ” гээд л мэдээд байгаа хэрнээ гаргаж чадахгүй байх олон зүйл тохиолдсон.

Ер нь бид хэзээ ч алдаж болохгүй зүйл бол Монгол ёс заншил, өв уламжлал, ахуй амьдрал минь юм байна шүү гэдгийг дахин бодогдуулсан шүү. Тиймээс сүүлийн үеийн залуус Монгол ахуйгаа, Монгол жудаг гээд Монгол гэсэн бүхнээ алдахгүй.

Болж өгвөл өдөр тутамдаа эргэн санаж, үйлд бүрээ анхаарч байх ёстой юм болов уу. Миний хувьд хөдөө өсч, торниогүй. Заримдаа л хөдөө орон нутгаар явдаг байлаа. Тиймээс Монгол ахуйгаасаа нэлээд холсон байжээ. Харин киногоороо далимдуулаад өнгөрсөн зуны турш хөдөө амьдарлаа. Киноны зураг авалтын хажуугаар ааруул хийж, үнээ сааж, адуу манаж  зуныг өнгөрөөсөн дөө. Үнэхээр сайхан байсан.

-Киноны трейлер болон дууны клипнээс харж байхад эрэгтэй хүний дүрд нэлээд чадварлаг тоглосон байна. Мэдээж эмэгтэй хүний хувьд дүрдээ ороход бэрхшээлтэй олон зүйл байсан байх?

-Олон бэрхшээлтэй зүйл байсан. Тухайлбал, би чинь эмэгтэй хүн учир хоолойны өнгөн дээр ажиллах шаардлага гарсан. Биеийн үйлдэл бүрээ эвдэж эрэгтэй болгох, нүдний харц гээд олон асуудал байсан.

Биеийн үйлдэл бүрээ эвдэж эрэгтэй болгох, нүдний харц гээд олон асуудал байсан. 

Зураг авалтад орж байхад сур элдэх, адуу хураах, олон удаа зодуулах гээд тоочоод байвал бэрхшээлтэй зүйл үнэхээр их байлаа. Гэхдээ энэ бүгдийн ард гарч чадсандаа баяртай байна.

-Зодуулдаг хэсэг зэрэг эгзэгтэй хэсгүүдэд орлон тоглогч ашигласан уу?

-Зодуулдаг хэсгүүд дээр орлон тоглогч ашиглаагүй. Өөрөө зодуулсан. Ер нь энэ дүр намайг маш их эвдсэн. Зураг авалтын үед өдөр бүр зурагтай байдаг байлаа. Бараг надгүй зураг авалт гэж байхгүй байсан. Тэр утгаараа ч Тайвангийн дүр надад асар их туршлага боллоо.

-Үсээ авхуулахад сэтгэгдэл ямар байв?

-Мэдээж хэцүү байсан. Учир нь би үсэндээ тэр болгон хайч хүргээд байдаггүй байлаа. Хүмүүс намайг урт үсээр минь л төсөөлдөг байсан. Яахав кинондоо хиймэл үс ашиглаад ч юм уу араглаж болох байсан. Гэхдээ би тэгэхийг хүсээгүй. Сайн өдөр харж байгаад л үсээ хайчлуулсан даа. Үсээ хайчлуулсаны дараа угаах л эвгүй байсан. Учир нь урт үс угаасаар байгаал сурчихсан болохоор. Сүүлдээ ч богино үсэндээ дасчихдаг юм байна.

-Дүр сонголтын хувьд зохиолч танд зориулан бичсэн юм шиг л тохирсон гэлцэж байна. Сонголтыг хэрхэн хийсэн бэ?

-Найруулагч маань иймэрхүү кино хийнэ, бодож байгаа гэж хэлж байсан. Харин дүрийн хуваарилалтын талаар мэдээгүй явж байгаад, Тайван гэдэг хүнд Ганчимэг тоглоно гэж хэлэхэд нь л мэдсэн. Тэгэж хэлэхэд нь би бараг шоконд орсон.

"Яана би энэ дүрд нь тоглож чадах юм болов уу” гээд л айж байсан. Айхын хажуугаар маш их баяртай байсан. Учир нь жүжигчин хүн гэдэг найруулагчийн өгсөн дүр бүрт хувирч чадвартай байх ёстой. Тиймээс ч надаас маш их зүйлийг шаардах дүр хүлээн авсандаа баяртай байсан.

-Зураг авалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ. Хаана, хаана зураг авсан бэ?

-Зураг авалтыг Монголын үзэсгэлэнтэй сайхан олон газарт авсан. Тухайлбал, Төв аймгийн Эрдэнэ сум, Говь-Алтай аймгийн Шарга сум, Сүхбаатар аймгийн Дарьганга сум гээд 7,000 гаруй км явж зураг авсан.

-Монголын ёс заншил, Монгол ахуйг харуулсан кино гадаадынханд хэр хүрэх бол. Үүнийг тооцоолсон уу?

-Бид анхнаасаа үүнийг тооцоолсон. Тиймээс ч АНУ-ын Холливуудын "E” фильмтэй хамтран бүтээж, дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын стандартаар хийсэн.

Орчин үеийн бүх дэвшилтэт техникийг ашиглан бүтээсэн. "Атганд үлдсэн эрдэнэ” кино маань олон улсын кино театруудаар гарах стандартуудыг хангасан бүтээл болсон тул киног дэлхийн зах зээлд гаргахаар ярилцаж байгаа. 

АНУ-ын Холливуудын "E” фильмтэй хамтран бүтээж, дуу шуум, эвлүүлэг гээд бүгдийг Холливудын стандартаар хийсэн.

Киногоо хийж дуусгаад, кино үзлэг хийж киночдын сэтгэгдлийг нь сонсч байхад "Үнэхээр гайхамшигтай санагдаж байна.

Монгол орныг ийм сайхан байгальтай, хүмүүс нь ийм сайхан өв соёлтой бөгөөд бүгд үндэснийхээ дээл хувцасаар гоёдог ард түмэн гэж төсөөлөөгүй байлаа” гэцгээж байсан.

-Сүүлийн үед дэлгэцийн урлагаар дагнах боллоо. Үзэгчдэд А.Ганчимэг драммын урлагт хүч үзэх болов уу гэсэн хүлээлт байгаа байх?

-Бид тайзныхаа урлагийг хэзээ ч орхихгүй. Одоохондоо кино урлагт хүч үзэж байгаа ч гэсэн. Тун удахгүй тайзны бүтээлээр үзэгчтэйгээ уулзах болно.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex