М.Шарапова хориотой эм хэрэглэж байснаа хүлээн зөвшөөрлөө

0

Талбайн теннисний ертөнцөд сэргээшийн том дуулиан дэгдлээ. Өнөө цагийн дэлхийн шилдэг теннисчин бүсгүйчүүдийн нэг Мария Шарапова сэргээшийн төрөлд багтах эм хэрэглэснээ хүлээн зөвшөөрлөө.

Мария Шарапова хэвлэлийн хурал зарлахад ESPN, FOX зэрэг спортын том телевизүүд хөтөлбөрөө өөрчилж, түүний ямар мэдээлэл зарлан тунхаглах гэж байгааг тэсэн ядан хүлээж байсан. 28 настай Оросын супер одын мэдэгдэл талбайн теннис төдийгүй спортын ертөнцийг цочроолоо. Учир нь өнгөрсөн нэг сард Австралийн нээлттэй тэмцээний үед авсан түүний сорьцын шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн нь тогтоогджээ. 

Их дуулгын таван цомын эзэн ОХУ-ын теннисчин Мария Шарапова, "Австралиан Опений үед надаас авсан шинжилгээ эерэг илэрсэн нь үнэн. Үүнд зөвхөн би л буруутай. Би үүгээрээ хөгжөөн дэмжигчдээ гомдоож, мөн теннисний спортын нэр хүндийг унагалаа.” хэмээн ярьжээ. 
 
Шараповагийн сорьцоос Мелдониум нэртэй хориотой бодис илэрсэн байна. Энэ бодис нь Милдронат нэртэй эмийн орц бөгөөд Магнийн дутагдал, цаашилбал цусны эргэлт, зүрхний үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй аж. Баруун Европт хориглогдсон эмийн энэ бүтээгдэхүүнийг дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг ВАДА 2016 оны 1-сарын 1-нээс эхлэн хориглосон аж. 

Одоогоос 11 жилийн хагасын өмнө 17-хон настайдаа Уимблдонд түрүүлж байсан алдарт теннисчин энэ эмийг эмчийн зөвлөгөөгөөр 2006 онд бие нь тааруу байхдаа ууж эхэлсэн, арван жилийн туршид хэрэглэсэн гэдгээ хэвлэлийн бага хурал дээр зарлалаа. Харин Мелдониумыг хориглосон бодисын жагсаалтын орсныг тэрээр мэдээгүй байснаа мөн мэдэгдсэн байна. Тиймээс Б сорьцыг задлах шаардлагагүй гэж үзжээ. Оросын супер од бүх хариуцлага зөвхөн өөрт нь ноогдох ёстой гэдгийг онцоллоо. 

Шарапова гэнэтийн хэвлэлийн бага хурал зарласны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүнийг зодог тайлах шийдвэрээ зарлаж болзошгүй тухай шуугиж эхэлсэн. Их дуулгын тэмцээний таван цомын эзэн тэдний хүлээсэн мэдэгдлийг хийсэнгүй. Харин ч 
Мария Шарапова, "Хэрэв би спортын замналаа төгсгөхөө хүрвэл ийм муухай хээтэй хивстэй Лос-Анжелесын нэг зочид буудлын танхимд үүнийгээ зарлахгүй” гэж ёгтоллоо. 

Шарапова спортын агуу амжилтаас гадна бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон эмэгтэй тамирчдын жагсаалтыг тэргүүлдэг. Түүний тоглох эрхийг Олон улсын талбайн теннисний холбоо Ай-Ти-Эф одоогоор түдгэлзүүлсэн. Хэрэв түүнд хүнд шийтгэл оноовол Шарапова энэ оны гол зорилго Рио-гийн олимпийн наадамд тоглож чадахгүй аюулд ороод байна. 

Шараповагаас гадна Мелдониум нэртэй саяхан хориглогдсон бодис Оросын өөр нэг тамирчин, тухайлбал, уран гулгалтын Олимпийн аварга, энэ оны Европын аваргын бүжгийн хосын төрлийн хүрэл медальт Екатерина Бобровагаас илэрсний улмаас түүнийг ДАШТ-д оролцох эрхийг нь хассан. Мөн Украины хоёр биатлончин энэ эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн нь тогтоогджээ. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex