Э.Цэрэндолгор: Б.Лхагвасүрэн гуайн яриа гэж шувтан бүсэлхийнээс доош
"Монголд дахь мүүний гаж урсгал"-ын эсрэг тэмцэж байгаа иргэн Э.Цэрэндолгор Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн болон ХҮН-ын гишүүн Н.Бат-Оргил нарын талаар цахим хуудсаараа дамжуулан хувийн байр сууриа илэрхийлжээ.
Дээрх хүмүүсийн талаар түүний бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Бавуугийн Лхагвасүрэн гуай ТВээр Мүүн айхтар гаж юм биш , би хүртэл номны өмнөтгөл бичиж байсан гэж ирээд мөнгөний төлөө хийсэн нүглээ хөнгөхөн цайруулах гэж....Тэрэнд Сувдын хүү Бат-Оргил хошуу нэмэн, намайг худал цуу тараасан тухай цуурцгааж..., Мүүн байдаггүй гэж дөргүй бух шиг загнадаг Бат-Оргил, хөгшин залуу хүүхнүүдээр тэжээлгэгч ...2 ээж нь Мүүнийхэнд үйлчилдэгыг мэдэхгүй байх нь үнэнд нийцэхгүй
Шүтэхэд учиртай байх ёстой. Монголчууд их намирч байна...магадгүй, бид нэг тийм сайхан үлгэр жишээ болсон хүн нийтээрээ хайгаад, сэхээрчих гээд гэгээрчих гээд үзээд байх шиг.... Тэр хүнээрээ нийгмээрээ бахархан үлгэр дууриалал авах гээд байх шиг...
Би Лхагвасүрэн гуайг Мүүнийхэн урхидаад толгойг нь эргүүлсэн гэдэгт итгэдэг байлаа...гэтэл ярьж буй ярианууд бишээ...Угаасаа л Галаарид шиг, Сувд шиг, насанбаяр шиг, Оюунгэрэл шиг, Батчимэг шиг, Гантөмөр шиг сайхан өнгөлөн далдлалт хийж Мүүнийхнийг хамгаалаад гүлдийгээд худлаа яриад байгаам байна...Жанцанноров гуай шиг шулуухан яаж авснаа хэлээд цайрчих зоригтон тун цөөхөн байна..
Өчигдөр би таксигаар явж байхад ФМээр Лхагвасүрэн гуай хэнтэй ч юм ярьж байнаа...Анужин хааяа зөөлөн зөөлөн инээгээд дуугараад байхыг бодоход нөгөө Тулгатан нь юм болов уу гэж бодов...яриа гэж авах юм алга...шувтан бүсэлхийнээс доош...сайхан хүүхэн л гэнэ, тэрний энэний үзcэн хүүхэний тоо тэд эд л гэнэ... Нас яваад ой ухаан самуурч болно...ингэтлээ тэмбүүтэнэ гэж баймааргуй юм...Бузар... гэжээ.
2016.04.04