Мүүнийн шагналаар Ц.Нямдорж гишүүн ч шагнуулж л явсан

2

-ХЭВЛЭЛҮҮДЭД МҮҮНИЙХЭН ТӨРД ХҮРТЭЛ ШУРГАЛСАН ГЭСЭН
ХАРДАЛТ БИЧИГДЭХ БОЛЖЭЭ-

"Хүн гүрнээс гаралтай улсуудын” хэмээх "Энхийн их наадам”-ын шагналтнаар хэд хэдэн хүн шагнагдаж байсны нэг нь УИХ-ын гишүүн, МАН-ын "хууччуул”-ын нэг Ц.Нямдорж юм. Төрд олон удаа сонгогдож, Үндсэн хуулийг "орондоо” ч засч явсан гэдэг түүний хувьд ямар шалтгаанаар "Энхийн шагналтан” болсон нь сонирхолтой.

Тэрээр 2014 онд уг шагналаа гардаж авахдаа "Энэ шагнал надад хүлээлгэсэн том итгэл гэж бодож байна. Төрийг зөв байлгах их үүрэг надад оногдлоо” хэмээн хэлж байсан удаатай. Үнэхээр мэдээд ч энэ үгийг хэлсэн юм уу, мэдээгүй ч хэлсэн юм уу. Хэнээс хэнд хүлээлгэж байгаа итгэлийг даах талаар ярьсан нь хачин. Төрд олон жил хүчин зүтгэж буй МАН-ын лидерүүдийн нэг өнөөг хүртэл тус шагналын цаад талд Мүүн байгааг мэдэхгүй байна гэж үү.

"Энхийн их наадам”-ын цаана Мүүнийнхэн байгаа гэдэг хэд хэдэн удаа батлагдсан. Тухайлбал, 2011 онд Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлого, шашны асуудлын зөвлөхөөр ажиллаж байсан Р.Болд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Энэ байгууллага дэлхийн олон оронд ийм наадам зохион байгуулдаг юм байна. Манай улсад 2008 онд зохиож байсан юм билээ. Мөн 2000-аад оны эхээр бас иймэрхүү ажиллагаа зохиогдож. Гэхдээ 2000-аад оны эхэн үеийн анхны ажиллагааг зохион байгуулсан хүн бол одоогийн наадмыг хийж байгаа хүн биш. Тэр хүн бол эцэг Мүүн буюу Солонгосын Мүүний шашин гээд байгааг үндэслэсэн хүн. Одоогийн энэ наадмыг зохион байгуулж байгаа хүн бол тэр Мүүн биш, түүний хүү нь” гэж байв.

Тус наадам нь "We are one family under God” буюу "Бид бол Бурхны доорхи нэгэн гэр бүл” гэсэн үгтэй уриа байнга хэлдэг төдийгүй наадмын санаачлагч Хён Жин Мүүний мэндчилгээ бүхий хоёр гараа өргөсөн зургаас ч илхэн харагдана. Манайд үйл ажиллагаагаа явуулдаг тус ТББ-ын тухайд "Ямар ч шашны үйл ажиллагаа явуулдаггүй” гэх тайлбар хийгээд байгаа юм. Гэтэл бодит нөхцөл байдал дээр өөрөөр харагдаж байна.

Энхийн шагналаар далимдуулсан Мүүнийн далд ажиллагааг цахим орчинд "Цэнхэр үст” нэрээрээ танигдсан "Цэрэн турс" компаний Захирал Э.Цэрэндолгор хүчтэй эсэргүүцэн "Өнөөдөр Монгол оронд "Энхтайван”, "Эв нэгдэл”, "Сайн үйлс” гэсэн халхавчин дор зарим улс оронд албан ёсоор хорьсон МҮҮН хэмээх байгууллага нэн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, олон зуун монгол хүүхэд залуусыг өөрийн итгэлтэй манкурт боол болгон хувиргах үйл явц хэдэн жилийн турш тасралтгүй өрнөж байгаа болно” хэмээн бичиж байсан удаатай. Түүнчлэн Мүүнийнхэн төрд хүртэл шургалсан гэх хардалт хэвлэлүүдээр явах болсон. Сан Мён Мүүний хүү Хён Жинийг 2001 оны долдугаар сард, харин эцэг Мүүн болон эх Хак Жа Хан нарыг нь 2005 оны 10 болон 2006 оны есдүгээр сард тус тус төрийн хэмжээнд хүлээн авч байсан удаатай.

"2004 онд АНУ-д болсон хурлын үеэр "Хөх толботны холбоо” гэж байгууллага байгуулсан бөгөөд ерөнхийлөгчөөр нь МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар сонгогдсон. Үүнээс гадна мүүнийхэн 100 гаруй оюутан залууг Америк, Солонгос, Орос руу сүмийнхээ элч, төлөөлөгчөөр явуулж, бараа заран, Мүүн эцгийнхээ хуримтлалыг арвижуулах үйлсэд хүчин зүтгүүлдэг. Тэдний ажиллах хугацаа 1-3 жил” хэмээн "Үндэстний тойм” сэтгүүлд нийтлэгдэж байв. УИХ-ын гишүүдийг айлчлал нэрийн дор Мүүнийнхэн санхүүжүүлж, гадны улс орнуудад хурлаар далимдуулан зардлыг нь даадаг байсан ч гэлцдэг. Өнөөдөр харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийнх нь авсан "Энхийн шагнал”-ын цаана Мүүн байсан гэдгийг мэдээгүйдээ, эсвэл мэдэж байсандаа чимээгүйхэн л байдаг бололтой.

Э.БҮҮВЭЙ

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

activity tracker wristband smartwatch bracelet http://www.yenipvp.com/volens_huson/drums-tattoo-manchette-homme personalized custom pastel monogram case for http://www.yenipvp.com/wasta_jumpriver/14k-solid-white-gold-necklace-box-chain white christmas tree with stylish rose gold and pink http://www.yenipvp.com/waucousta_wharf/long-beaded-neck-chain-designs household tools set http://www.yenipvp.com/wrights_stoneville/mens-22-inch-9ct-gold-curb-chain-neckl
ace
adult tinkerbell costume prestige http://www.blogguillaumesoro.com/texline_ribera/adult-tinkerbell-costume-prestig
e

: XRumerTest

Hello. And Bye.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex