С.Ламбаа эрүүл мэндийн салбарт бизнес хийж байна

7

lambaa_4154185Гэмтлийн эмнэлгийн MRI буюу соронзон томограф оношилгооны төхөөрөмжийн хөргөлтийн систем муудснаас хэвийн ажиллагаа нь алдагдах, улмаар дэлбэрч болзошгүй байдалд хүрсэн тул энэ оны гуравдугаар сарын 1-нээс хойш сул зогсоогоод байгаа аж. Үүнийг засварлахад эхний ээлжинд 160 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг сайдгүй Эрүүл мэнд, спортын яам шийдэж чадахгүй сууж байна.

С.Ламбаа дарга алга дарам цаасаар асуудлыг шийддэг болжээ

Гэтэл Эрүүл мэнд, спортын яамны хамгийн өндөр албан тушаалтан буюу төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дээрх хөрөнгийг төсвөөс гаргуулж өгөхийн оронд асуудлыг хуйвалдааны зарчмаар шийдэх гэж байгаа талаар ГССҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ярьж байна. Гэмтлийн эмнэлгийн хувьд маш чухал оношилгооны төхөөрөмж MRI-г хэвийн ажиллуулахын тулд төсвөөс нэмж хөрөнгө гаргахгүй, харин уг аппаратыг төрд анх шахсан "Саммит медикал” компанид нь буцаагаад түрээслүүлэх санааг С.Ламбаа сүвэгчилжээ. Тэгэхээр цаашид энэ аппаратыг "Саммит медикал” компани түрээслэгч нэрээр буцаан аваад зогсохгүй үйлчлүүлэгчдээс авах оношилгооны мөнгөөр орлогожих нэг төрлийн бизнес эрхлэхээр болж байна гэсэн үг. Эхлээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар MRI оношилгоо явуулахад техникийн хүндрэл үүссэнийг Эрүүл мэнд, Спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С. Ламбаад танилцуулжээ. Тэрбээр засвар үйлчилгээг анх оруулж ирсэн компаниар нь хийлгүүлээд зогсохгүй цаашид аппаратыг нэр бүхий компанид түрээслүүлэх хэрэгтэй гэсэн байна. Харин тэрбээр үүнийгээ ажил хэрэг болгох явцдаа ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй алхам хийсэн нь "Саммит медикал” компанид аппаратыг түрээсээр өгөхөөр болсон явдал.
Тэрбээр Сангийн сайд Б.Болор, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт хүргүүлэхээр зэхэж буй "Техник хэрэгслийн түрээсийн гэрээ” гээчид тус компанийн нэрийг дурдалгүйгээр түрээслэгч ………………. ХХК-ийг төлөөлж гэсэн үгийг л бичсэн байдаг. Ямартай ч Сангийн сайд, Шадар сайд нараар MRI аппаратыг "түрээслэх” асуудлыг шийдүүлэнгүүтээ дараагийн алхам болгож Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Б.Шинэбаатарт алга дарам шар цаасаар үүрэг өгчээ. Цавуутай шар цаасан дээр бичсэн энэ бичгэндээ тэрбээр "ГССҮТ-ийн MRI зогсох гээд маш хүнд болж байна. "Саммит медикал”-д яаралтай түрээсээр өгөх шаардлагатай байна. 2016.04.04 С.Ламбаа” гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр бүхэл бүтэн яамны ажил албан ёсны ажил хэрэг явагддаг тусгай тоот дугаартай бланк, албан бичгэн дээр биш С.Ламбаа сайдын алга дарам цаасан дээр бичсэн хэдхэн үгээр шийдэгддэг болоо юу гэж харагдаж буй юм. С.Ламбаа "Саммит медикал” компанид аппарат яаралтай түрээслүүл тухай үүргийг Гэмтэлийн эмнэлэгт өгсөн хэрнээ Сангийн сайд Б.Болор, Эрүүл мэнд, Спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар нарт энэ талаараа танилцуулаагүй нь анхаарал татаж байна. Хэрвээ уншигчид санаж байгаа бол "Саммит медикал” компани нь 2012 онд тус аппаратыг ГССҮТ-д нэг тэрбум төгрөгөөр үнэлэн нийлүүлж, үүнээсээ болоод АТГ-т шалгагдаж байсан. Уг аппарат нь өмнө нь хэрэглэгдэж байсан хуучин аппарат атлаа нэг тэрбум төгрөгийн үнэ хүрч байв. Гэтэл тус компани хуучин аппаратаа тухайн үед улсын эмнэлэгт өндөр үнээр шахаж ихээхэн хэмжээний ашиг олсон хэрнээ одоо буцаагаад түрээслэж авахаар С.Ламбааг лоббидсоны учир юу вэ?

laba_2564MRI оношилгоо ашигтай "бизнес”

Яг үнэндээ энэхүү оношилгоо нь өндөр өртөгтэй учраас ашигтай "бизнес” гэж харагдаж байна. Тухайлбал, 2012 онд улсын төсөвт 133 сая, 2013 онд 598 сая, 2014 онд 594 сая, 2015 онд 494 сая төгрөгийн орлого уг оношилгооноос улсын төсөвт оржээ. Жилдээ бараг хагас тэрбум төгрөгийн орлого олдог MRI төхөөрөмжийг түрээслэх нь давгүй бизнес бололтой. Түүнчлэн тус аппаратын нэг удаагийн оношилгооны төлбөр 325 мянган төгрөг байдаг. Эрүүл мэндийн даатгалтай иргэдээс 160 мянган төгрөгийг авч, үлдсэн 165 мянган төгрөгийг даатгалаас авдаг аж. Энэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдээс 2-3 дахин бага үнээр үйлчилж байгаа хэрэг юм. Энэхүү төхөөрөмж нь ГССҮТ-д суурилагдснаар гавал тархи, хүзүү, нуруу нугас, зөөлөн эд, яс, үе мөчний гэмтлүүд тэдгээрийн эмгэг өөрчлөлтүүд болон хавдрыг маш нарийн түвшинд оношлох боломжийг олгосон. Ингэснээр мэс заслын болон бусад эмчилгээг цаг алдалгүй хийх, олон хүний эрүүл мэнд, амь насыг үхлийн аюулаас аврах бололцоог эмч нарт бүрдүүлж өгчээ.

Б.Бат-Оргил захирал "Саммит медикал” компанийг дэмжихийн учир юу вэ
land_2323Гэтэл ийм ид шидтэй аппаратны засвар үйлчилгээнд шаардлагатай санхүүжилтыг салбарын яам нь төсвөөс шийдүүлээд өгөхийн оронд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ГССҮТ-ийн захирал Б.Бат-Оргилтой хуйвалдсан маягаар "Саммит медикал” компанид боломж олгож улсын төсөвт төвлөрөх ёстой ихээхэн хэмээний мөнгийг яагаад энэхүү компанид түрээсийн орлого болгож өгөхөөр чармайв гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Уг нь тус аппарат нь одоогоор улсын өмчийн цорын ганц өндөр хүчин чадалтай оношилгооны аппарат юм билээ. Улсдаа цор ганц байдаг энэхүү аппаратын төсөв мөнгийг яаралтай шийдээд өгөхийн оронд MRI-г анх нийлүүлсэн компанид нь буцаагаад түрээслүүлэхээр шийдэж байгаа нь яалт ч үгүй ашиг сонирхолын зөрчилтэй үйлдэл гэж харагдаж байна. Төсвөөс мөнгө гаргуулахгүй гэдэг нэрийн дор хувийн компанид шилжүүлж, ард түмний татварын мөнгийг эл компанид орлого болгож өгөх ажлыг эрхэм Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа гуай зохион байгуулж байгааг дээрх "Алга дарам цаас” харуулаад байна.
Цаашилбал, MRI аппаратыг "Саммит медикал” компани түрээслэн авлаа гэхэд оношилгоог нь хийдэг ГССҮТ-ийн эмч ажилчид тус компанид орлого оруулж өгөх үүрэгтэй хүмүүс болж хувирна. Энэ нь улсын эмнэлэг доторх хувийн эмнэлгийн ажилчид болон хувирч байгаатай агаар нэг. Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, эмнэлгийн захирал Б.Бат-Оргил нар MRI аппаратыг засвар үйлчилгээг хариуцуулах нэрийдлээр "Саммит медикал” компанид түрээслэх биш зүгээр өгч байна гэж хэн бүхэнд ойлгогдохоор байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Уг нь MRI аппарат өөрийн ид шидээ үзүүлээд зогсохгүй өнгөрсөн он жилүүдэд улсын төсөвт бараг хоёр тэрбум төгрөгийн орлого оруулсан байх аж. Өнөөдөр улстөрчдийн тэмцэл дунд сайд ч үгүй болсон эрүүл мэндийн салбараар хэн эрх мэдэлтэй нь тоглож, өөрсдийнхөө халаасыг зузаалахаар хор найруулаад зогсохгүй иргэдийнхээ өвчин зовлонгоор даажигнаж суугаагийн нэг жишээ нь энэ биш үү?!
Гэмтлийн эмнэлэгт бас нэгэн жигтэй явдал нүүрлээд байна. Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй энэ эмнэлэг саяхнаас талийгаачдийн хойдохыг хийх буяны байгууллагыг бөөрөндөө наагаад ажиллуулах болсон байна. Гэмтэл бол улсдаа ганц хүнд төрлийн эмнэлэг. Авто машины, ахуйн гээд ослоор өдөрт хэдэн арваараа бэртдэг хүмүүс ганцхан энэ эмнэлгийг л зорьдог. Гэтэл өвчтнөө бүрэн эмчилдэггүй юм гэхэд айх аюулгүй болгоод гаргах ёстой тус эмнэлэг талийгаачийн хайрцаг хийж, чулууг цохиж, газар шороог нь бэлдэх үйлчилгээ явуулдаг компанийг эмнэлэгтээ байрлуулсанд иргэд төдийгүй ажилчид нь дургүйцэж байгаа юм. Энэ компанийн нэр нь "Суварга буян”, захирал нь н.Бямбадорж гэгч. Сураг сонсоход энэ компани томоохон улстөрчийн лообийгоор энэ эмнэлгийн хаалгыг тогшиж, эмнэлэгт нэг өрөө тохижуулж өгөөд энд байрлах эрхээ авчихсан аж. С.Ламбаа сайдын шар бичгээр асар үнэтэй, өвчтнүүдэд амин чухал болох аппаратын хувь заяа шийдэгдэж байгаагийн дэргэд эмнэлгийн нэг буланд талийгаачийн хойдохыг хийж гүйцэтгэдэг нэг жижиг компани байсан байгаагүй нь хэнд хамаатай юм бэ гэж бодож болохгүй байх. Эмнэлэг эмч хоёр өвдөж зовсон хүнээ аварна гэж зүтгэдэг болохоос тэдний хадан гэр лүү явах хайрцагийг бэлдэх газар биш. Хүмүүс чухам үүнд л дургүйцэж байгаа юм билээ.
Бид дараагийн дугаартаа энэ талаар болон яг ийм жишгээр эрх мэдэлтнүүдийн халаасыг зузаалах нь тодорхой болсон өөр нэг аппаратын талаар мэдээлэх болно.
Үргэлжлэл бий…

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

7 сэтгэгдэл
:

givenchy white sweater http://www.crimejharokha.com/hildale_alturas/lacoste-hooded-full-zip-sweatshirt-
deep-red dark blush string back high low maxi dress http://www.crimejharokha.com/idahofalls_camphill/womens-short-cardigan-sweater-a
utumn-100-cashmere-cardigan new baby 0 6 12 months boys and girls hand knitted elf hair http://www.crimejharokha.com/irwinville_glenavon/sleeveless-tank-top-t-shirt-fro
nt-back-psd-mockup-psd large female shoes http://www.crimejharokha.com/ketron_landing/my-handbag-shoe-collection-fashion-j
ackson
dewalt 3 8 in drive combination socket set with ratchet http://www.th855.com/saltillo_circleville/dewalt-3-8-in-drive-combination-socket
-set-with-ratchet

:

http://www.pebasportes.com/generate/2017-collection-t-shirt-fluide-femme-imprim%
c3%a9-multicolore2017 collection t shirt fluide femme imprim茅 multicolore
manteau femme laine mohair creme gerard pasquier t46 sur label http://www.unroutardpeinard.com/wrap/manteau-femme-laine-mohair-creme-gerard-pas
quier-t46-sur-label

:

http://www.mobiledocportal.com/virtually/women-s-fashion-genuine-leather-cross-b
ody-shoulder-bagwomen s fashion genuine leather cross body shoulder bag
kiomi bottines 脿 talons hauts beige cuir et textile http://www.dussokagimiz.com/apple/kiomi-bottines-%c3%a0-talons-hauts-beige-cuir-
et-textile

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex