Увсын спорт цогцолбор барих газарт хувийн компани үйл ажиллагаа явуулж эхэлжээ
Увс аймгийн Улаангом суманд спорт цогцолбор барих шийдвэр 2012 онд гарч, төсөв 1.2 тэрбум төгрөг суулгажээ. Залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой уг барилгын зураг төсөл нь бэлэн болчихсон ч царцаасан барилгын жагсаалтад орж, өнөөдрийг хүртэл барилгын ажил нь хойшилсоор байгаа билээ. Гэтэл уг цогцолборыг барих Спорт хорооны газар орон сууц барихаар барилгын компани хашаа хатгаж эхэлсэн байна. Спорт цогцолбор барихаар зураг төсөл баталчихсан байхад Засаг даргын захирамжаар түрий барин хэсэг компаниуд барилга барих гэж байгаа аж. Үүнийг Увс аймгийн спортод элэгтэй залуус эсэргүүцэж, гарын үсэг цуглуулж, гэр барин тэмцэж байна. Аймгийн удирдлагууд болоод барилгын компаниуд залуусын шаардлагыг хүлээн авч газрыг зориулалтаар ашиглах хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх ажээ.
-
1
-
2