Хайртаасаа салсан П.Шүүдэрцэцэг хавийн эрчүүдийн энгэрт эрхэлж явна
Урлагийн ертөнцөд учирсан олны танил хосуудын нэгд зүй ёсоор тооцогдож буй жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг, "Mixx” хамтлагийн дуучин Б.Болдбаатар буюу Тэмпо нар хоёр тийшээ болоод нилээдгүй хугацааг үдлээ. Саяхан л "Амьдралын минь хамгийн зөв сонголт бол хайртай хүн минь байлаа. Намайг унаж, бүдэрч явахад тулж түших түүндээ би хязгааргүй хайртай” хэмээн сэтгэл юугаан уудалж байсан мисс П.Шүүдэрцэцэгийн хувьд найз залуугаасаа нэг мөр сэтгэлээ татсан бололтой. Тэрээр шинэ жилийн үеэр хосуудын харилцаанд зөрчил гарч хоёр тийшээ болсон. Тэр цагаас эхлэн хамт авахуулсан зургууд болон Тэмпотой холбоотой бүхий л дурсамжуудаа устгах болсон жүжигчин бүсгүй сүүлийн үед хавийн эрчүүдийн энгэрт наалдсан зургуудаар фэйсбүүкээ дүүргэх болов.
Салсан талаараа Шүүдэрээ анх хэлэхдээ: "Хүний амьдралыг хөдөлгөгч гол хүчин зүйл бол чи өөрөө. Амьдрал улам л амттай санагдаад байх юм…” гэж бичин ганцаараа цасан хүн хийж, "Чамд аз жаргал хүсье” гэсэн тоглолтын шторк шэйрлэж, шинэ оноо "Андра” модель агентлагийн охидтой тэмдэглэсэн. Мөн 2015 оны сүүлчийн үдэш жаргах нарыг ганцаараа харж "2015 оны хамгийн сүүлийн нар жаргахыг харж, сүү өргөж цайны дээж өргөж хүслээ шивнэж зогсоно. Маш ихээр хүсвэл хүсэл бүхэн биелэх болно гэдэгт итгэдэг. Юм бүхэн жаргаж дахиад л нар мандана. Орой болж харанхуйлж, дахиад өглөө ирж гэгээ татна” гэсэн сэтгэгдэлтэй зургаа ч нийтэлж байсан.
Шинэ жил, цагаан сар, хосуудын баяр гэгддэг валентиний өдрийг ч ганцаараа угтсан П.Шүүдэрцэцэг "Хэн нэгнийг алдахаас бүү ай, туршлага болох гэж ирсэн хүмүүс л алдагддаг, харин насан туршдаа байх гэж ирсэн заяаны хүн чинь нэг өдөр ирээд л дахин хэзээ ч хаашаа ч явахгүй” хэмээн сэтгэгдэлээ үлдээжээ.
Нэгэнт хоёр тийш болж сэтгэлээ татсан хосууд нэгнээ уучилж дахин гал халуун хайраа бадамлуулах боломжгүй болсон бололтой. Тиймдээ ч Шүүдэрхэн дурлалт залуутайгаа өнгөрүүлсэн дурсамж гунигаа мартахын тулд дураараа дургиж яваа бололтой.
Б.Хурц
PHOTONEWS.MN
Сэтгэгдэл байхгүй байна.