МАН СОНГУУЛЬД ДАНГААР ОРОХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

1


МАН-ын Бага хурал урд шөнө өндөрлөжээ. Тус хурлаар сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, сонгуульд нэр дэвшүүлэх журам зэргийг баталсан байна. Олны анхаарал татсан асуудал МАХН-тай сонгуульд эвсэж оролцох эсэх тухай байв. Хуралд МАН-ын зүгээс ажлын хэсгийг ахалж оролцсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хэдэн сарын турш хэлэлцэж, МАН, МАХН хамтрахаар болсон тухай мэдээлжээ. МАХН-ын ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ч.Улааны хамт хэвлэлийн бага хурал ч хийлгэсэн. Ингэхдээ хоёр нам 51*25-ын харьцаагаар 76 тойрогт нэр дэвшүүлэхээр тохирч, эвслийн Удирдах зөвлөл, даргаа сонгосон санамж бичигт гарын үсэг зураад байжээ.

Гэтэл МАН-ын Бага хурал хуралдаж байх явцад МАХН тохирооноосоо буцаж, дахин шинэ болзлууд тулгажээ. Энэ нь аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд 20*80-ын харьцаагаар нэр дэвшүүлэх, тухайн орон нутгийн сонгуульд ялсан тохиолдолд ИТХ, аймгийн Засаг даргыг хоёр намаас сөөлжүүлж тавих болзол байжээ.

МАХН-ын шинэ болзлыг МАН хүлээж авах боломжгүй гэсэн байна.Тэгээд ч санамж бичигт гарын үсэг зураад дөрөв хоноогүй байж мурьж байгаа улстай дөрвөн жил хамтран ажиллахад хүнд гэж МАН-ын дарга М.Энхболд Бага хурал дээрээ ярьжээ.

Өчигдөр орой 21 цагийн үед МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН-ын ажлын хэсгийнхэнтэй дахиж уулжээ. МАН-ын эвсэх боломжгүй болсон саналыг сонсоод Н.Энхбаяр болзол нөхцөлөө бууруулж, уйлан гуйсан гэх яриа байна. 


Г.Гэрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex