АН амиа хорлочихов уу

0

МАХН, МАН гэсэн улс төрийн хоёр хүчин УИХ-ын 2016 оны сонгуульд хамтарч оролцох нь Ардчилсан намынхны хувьд амиа хорлсонтой ижилхэн зүйл болно. Тэр ч утгаар тэднийг хамтруулахгүй байх тал дээр Ардчилсан намынхан хүч гарган аль алинд нь тал алдчихгүйг хичээж байгааг бэлхнээ харж байна.

Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг зарчмаар Ардчилсан намынхан Сонгуулийн тухай хуулийг батлахдаа МАН-ынхны саналыг багагүй тусгасан. МАХН-ын хувьд Засгийн газарт хамтарч ажиллаж байгаа гэдэг утгаараа бялууны хуваарилалтыг тэдний хүссэнээр хийж, элэг буруулуулчихгүйхэн шиг өнөөдрийг хүртэл аргацааж чадсан.

Харамсалтай нь тэд МАХН-ынхныг 2 сар гаруй хүлээлгэсний эцэст гэнэтийн бэлэг барьж, өөрсдийн гараар булшныхаа нүхийг ухчих шиг боллоо. Шадар сайдын суудлыг Н.Энхбаярт өгөх тохироо хийж, Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг хамгаалж үлдсэн Ардчилсан намынхан хэлсэндээ хүрээгүйгээс болж, айдас нь бодит амьдрал дээр биелэлээ олох нөхцлийг бүрдүүлчихлээ.

"Хүний гараар могой бариулна” гэдгийн үлгэрээр АТГ-аас Н.Энхбаярыг Шадар сайдад томилогдох боломжгүй гэдэг бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж, ирэх сонгуульд дангаараа оролцох уу, МАН-тай хамтрах уу гэдэг асуултыг өөрсдөдөө тавиад байсан МАХН-ынхныг нүүр буруулуулж, МАН-ынхны загатнасан газарт нь маажаад өгчихлөө.

Өнөөдөр энэ 2 нам Эх орончдын өдрийг хамтарч тэмдэглэх санамж бичигт гарын үсэг зурснаар ирэх сонгуульд хамтарч оролцоно гэсэн мэдэгдлийг улс төрийн хүрээнд битүүхэндээ хийчихлээ. МАХН-ынхны хувьд Ардчилсан намын хамтрагчийнхаа үүргийг хангалттай биелүүлсэн учир одоо Ардчилсан намыг өөрсдийнх нь дураар орхиж, МАН-тай учраа олохоор зүтгэв бололтой. МАХН, МАН 2 ирэх сонгуулиар хамтарч орвол УИХ-ын олонхийн суудлыг авах нь гарцаагүй ч хэрхэн тохиролцох вэ гэдэг томоос том асуултын тэмдэг урган гарна. Гэхдээ тэдний эрх ашиг өнөөдрийнх шиг огтлолцсон тохиолдолд хуваарилалт хоёрдугаар асуудал болж, Ардчилсан намаар шал арчих нь нэгдүгээр асуудал болох нь гарцаагүй юм. Ардчилсан намынхан амиа хорлочих шиг л болох юм даа.

У.Жанцан

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex