АН-ын хийтэй мөрийн хөтөлбөр буюу Монголыг балласан дөрвөн жил-1

2


АН-ынхан Монголын ард түмнийг тавлаж, дөрвөн жилийн турш цонхны цаанаас чихэр долоолгож дөнгөв. Юуны өмнө тэд гоё сайхан амтлалттай мөрийн хөтөлбөр боловсруулж, биднийг дэмжээд олонхи болгоод өгвөл та бүхний амьдрал диваажинд амьдарч лугаа адил болно хэмээн ам алдаж байсан нь үнэн. Улмаар тэд луйврын "хар хайрцагныхаа” буянаар ар түмний саналыг хулгайлж, өнгөрсөн дөрвөн жил Засгийн эрхийг гартаа авсан юм. Гэвч тэдний өөр хоорондийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, амин хувийн ашиг сонирхлоос болж Монголын ард түмэн цаашлаад улс орны эрх ашиг хохиров, өнгөрсөн дөрвөн жил. Бас тэдний амалж байсан шиг ард түмний амьдрал тэгтлээ сайжирч, ажилтай орлоготой болсонгүй. Үндэсний үйлдвэрлэгчид банкны барьцаанаас гарч хөл дээрээ боссонгүй. Харин ч айл гэр дэх ажигүйчүүдийн тоо нэг бус нэжгээдээр нэмэгдэж, үйлдвэрлэгчид өртэй чигээрээ явсаар үүдээ хаав. Зарим нь шоронгийн хаалга татав. Уг нь АН-ынхан дөрвөн жилийн өмнө амалсан шигээ ажиллсан бол өнгөрсөн хугацаанд ард түмний амьдрал ингэтлээ тартагтаа тулж үндэсний үйлдвэрлэгчид шил шилээ даран хаалгаа барихгүй байсан. Ядаж л тэд ард түмнийхээ төлөө жаахан ч гэсэн сэтгэл гаргасан бол иргэд амьдралаа залгуулахын тулд элсэн чихэр, гурил, махаа  граммаар биш, талхаа таллаж бус бүтнээр нь авч чадах байлаа. Гэвч жирийн иргэдийн бас бор чадлаараа хөл дээрээ босч ядаж байсан үйлдвэрлэгчдийн хувьд өнгөрсөн дөрвөн жил энэ мэт хүнд бэрх асуудлыг ар араасаа дагуулсан хатуухан он жилүүд болж түүхэнд тэмдэглэгдэж байгаа нь үнэн юм. Үүнийг ч дараах баримтууд нотлох биз ээ.   

Үндэсний үйлдвэрлэгчдийн амыг  барьж, ажилгүйчүүдийн тоо нэмэгдэв

2012 оны УИХ-ын сонгуулиар АН-ынхан ард түмэнд олон гоё зүйл амалсны нэг нь "Ажилтай, орлоготой Монгол хүн гэх” гоё уриа байлаа. Угтаа бол тэд үүнийгээ ажилгүйдлийг бууруулах үүднээс хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжинэ. Ингэснээр ажлын байр нэмэгдүүлэх зорилготой хэмээн тайлбарлаж байсан юм. Харамсалтай нь, тэдний энэ амлалт өнгөрсөн дөрвөн жилд ой санамжаас нь бүр мөсөн арчигдсан бөгөөд үүний нотолгоо гэвэл тэд Засгийн эрхийг авснаасаа хойш хөдөлмөрийн багтаамж ихтэй боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарыг дэмжих талаар тодорхой арга хэмжээ авах бус харин ч өөр хоорондоо албан тушаал булаацалдаж, ар өврөөсөө хутга шааж гүйсээр дампууруулсан нь үнэн юм. Үүнээс болж өдгөө дээрх салбарууд уналтад орж, үүнийг дагаад ажилгүйчүүдийн тоо нэмэгдсэн гэдгийг мартах аргагүй. Ямартай ч

холбогдох байгууллагуудын гаргасан судалгаагаар сүүлийн дөрвөн жилд манай улсад 64301 аж аухйн нэгж бүртгэлтэй байсан. Гэтэл нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 50.8 хувь нь өнөөдөр үйл ажиллагаагаа зогсоож, хаалгаа барьсан гэсэн дүн мэдээ байна. Мөн үүнийг дагаад тэнд ажиллаж байсан иргэд ажлын байргүй болсон гэдгийг энд тодотгох ёстой. Товчхондоо энэ ганцхан тоо баримтаас эрх баригч намынхан хөдөлмөрийн багтаамж ихтэй салбаруудыг бодлогоор дэмжиж ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн нь цаасан дээрх гоё үг болон зүсээ хувиргаж түүний оронд хаалгаа барьсан үйлдвэр, ажлаасаа халагдсан жирийн иргэд хэд дахин нэмэгдсэн нь тодоос тод харагдаж буй юм.

Хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар гүн хямралд оров

АН-ынхан ард түмэнд худал ярьж, эв түнжинг өөр хоорондоо умартсанаас болж Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд шууд хамааралтай бас нэг салбарыг сөхрүүлсэн түүх түүх хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараар үргэлжлэх юм. Хэрэв уншигчид санаж буй бол МАН-ыг засаг барьж байх үед нэг хэсэг уналтад ороод байсан дээрх салбар хөлөө олж, тариаланчид "Атрын III аян”-ы хүрээнд гялалзаж байв. Тухайн үед хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг малчид тариаланчид ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж "Төрөөс дэмжиж байгаа учраас бид хичээнэ” хэмээн ярьдаг байлаа. Харамсалтай нь өнөөдөр энэ байдал эсрэгээрээ эргэж хэдэн малчид нь зутруухан харин тариаланчид нь хаврын хаварт жагсаал зохион байгуулж төрийн бодлого алдаатай байгааг шүүмжлэх болов. Тэд энэ тухайгаа "Салбарын яамнаас баримталж буй бодлого хийгээд төрөөс авч хэрэгжүүлж буй ажил хөрсөн дээр буухгүй байна” хэмээн гомдоллож буй. Бүр зарим нь энэ бүхэнд эгдүүцэж салбарын сайдаа огцоруулах нь зөв хэмээн суулт хүртэл зарлаад байна. Уг нь АН-ын ард түмэнд амалсан шигээ ажилсан бол малчид ингэтлээ зутарч, малаа бэлчээрлүүлэх газаргүй боллоо хэмээн сандарч бас тариаланчид жагсч зовохгүй байх нь үнэн байсан. Учир нь тус нам 2012 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөртөө "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарыг бие даасан, цөөн улс орноос хамааралгүй болоход анхаарч өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ” хэмээн гоё амалж байсан учраас тэр. Гэтэл өдгөө энэ салбарт төрийн бодлого үндсэндээ алдагдаж, мэргэжлийн бус хүнээр улс үндэсний аюулгүй байдалд шууд хамаардаг том салбарыг удирдуулсны гайг үүрч байна. Тэр ч бүү хэл бусад улс оронтой өрсөлдөх гэсэн гоё амлалт салхинд хийсч тэр ч бүү хэл дотооддоо учраа олж чадахгүй гүн хямралд орчихоод буй нь үнэн юм. Ямартай л өнөөдөр АН-ынхан хүртэл энэ тухай өөр хоорондоо ярьж "Манай нам боловсон хүчингүйн улмаас энэ том салбарыг уналтад оруулсан” хэмээн бухимдаж суух вэ.  

 2.Монголыг аврах бус дэлхийд шившгэлсэн форумууд

Эрх баригч намын мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан иргэдэд амалсан бас нэг сайхан амлалт  нь хувийн хэвшилтэй хамтран бизнес форум тогтмол зохион байгуулж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэх байлаа. Гэвч тэдний энэ амлалт өнгөрсөн дөрвөн жилд үндсэндээ хэрэгжээгүй. Товчхондоо өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бизнес форумыг янз бүрийн түвшинд хэр чадлаараа зохион байгуулж байсан гэх ч үнэн хэрэгтэй шийдвэрлэсэн асуудал, үр дүн бараг байхгүй гэхэд болно. Энэ тухай хамгийн сүүлийн жишээг дурдахад өнгөрсөн сарын эхээр Төрийн ордонд олон улсын эдийн засагчид оролцсон Эдийн засгийн форум зохион байгуулсан. Энэ форумаа тэд "Монголын эдийн засгийн өнгөрсөн сургамж, өнөөдрийн сорилт, ирээдүйн шийдлийг эрэх учиртай” хэмээн гоёор тодорхойлсон. Харамсалтай нь энэ үеэр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үг Монголын чихийг дэлхийд халууцуулж товчхондоо өөр хоорондоо учраа олдоггүй улстөрчдийн амбиц нэвт ханхалсан хэрүүл дунд болж өнгөрсөн. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын амнаас унасан үгс сүүлийн хэдхэн жилд Монголын бүх салбарт улстөржилт газар авснаас нийгэмд урд өмнө байгаагүй дарамт учруулж түүнээс үүдэн Мнголын эдийн засаг өнөөдөр "эрчимт эмчилгээний тасагт” "амь” тавин тийчилж буйг харуулсан гэхэд болно. Нөгөө талаар энэ үйл явдлаас Монголын төрийн өндөрлөгүүд улсаа өрөөс, хямралаас хэрхэн гаргах нь тодорхойгүй, зорилт байхгүй тэгсэн атлаа бие биенээ шүүмилсэн, буруутгасан тэр ч бүү хэл хэн нэг улстөрчийг, улс төрийн бусад намаа дайрч доромжилсон ядруухан хүрээнд явж өрнөсөн нь яг үнэндээ тусгаар улс Монголыг дэлхий нийтэд шившиглэж чадсан гэдгийг тодотгох ёстой.

Жижиг дундыг нэг толгойтой болгох АН-ын бүтэлгүйтэл

Монгол Улсад сүүлийн хэдэн жил амжилттай хэрэгжсэн гурван том хөтөлбөр байдаг хэмээн эдийн засагчид ярьдаг. Тодруулбал, үүнд орон сууцы хөтөлбөр, Атрын III аян мөн жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт хийсэн ажлууд нэрлэгддэг бөгөөд эдгээрийн эхэлж байсан он дараалал МАН-ын төрийн эрх барьж байсан үетэй шууд хамааралтай. Тэгвэл АН-ынхан 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө эдгээрээс жижиг дунд үйлдвэрийн салбарыг онцолсон. Ингэхдээ тэд "Жижиг, дунд үйлдвэрүүдэд олгож буй зээлийн олон эх үүсвэрүүдийг нэгтгэн зангидаж, үйл ажиллагааг нь үр дүнтэй болгоно” хэмээн ярьж байсан юм. Харамсалтай нь энэ мөн л үлгэр болсон. Уг нь АН-ынхан энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахдаа сүүлийн үед жижиг дундын салбарынхан хөл толгой нь мэдэгдэхээ больсон. Тиймээс энэ олон санг нэг удирдлагатай болгож, түүнд нь бүрэн дүүрэн хяналт  тавих хэрэгтэй гэж байсан. Гэвч тэдний энэ амлалт ажил олоогүй. Юутай ч өнөөдрийн байдлаар Монгол Улсад Жижиг дундын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Үйлдвэр хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сан, Орон нутаг хөгжүүлэх сан, тариалан эхлэлтийг дэмжих сан, Хоршооллыг дэмжих сан мөн Японы Засгийн газрын тусламжаар хэрэгждэг жижиг дундын салбарыг дэмжих хоёр ч сан байдаг. Гэвч энэ олон сангууд өнөөдрийг хүртэл тус тусдаа толгойтой бөгөөд АН-нйхан үүнийг нэгтгэнэ гэсэн ч бас л чадаагүй юм. Магадгүй үүний цаана маш том эрх ашиг байдаг учраас тэд энэ ажлыг хүчлээгүй ч байж бас болох юм.  

Иргэддээ шавар хаасан Засгийн газрын бонд

 Гэхдээ АН-ынхан мөрийн хөтөлбөрт бичиж байсан зүйлсээ хагас хугас хэрэгжүүлсэн зүйл бий. Түүний нэг нь Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг дэмжих замаар хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах боломжийг дээшлүүлэх гэсэн гоё амлалт. Тэд ч энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд Засгийн газрын үнэт цаасыг 2015 оноос эхлэн борлуулсан. Үүнийгээ тэд хөрөнгийн биржийн худалдааг нэмэгдүүлсэн хэмээн гоёоор ярьж буй. Харамсалтай нь, энэ бодлогын уршигаар Засгийн газар дотоодын хязгаарлагдмал хуримтлалыг банкны салбараас, иргэд ААН-үүдээс өөртөө татан төвлөрүүлсөн төдийгүй тэр хэмжээгээр хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ хумигдсан юм. Өөрөөр хэлбэл, ямар ч тооцоо судалгаагүй, алсын хараагүй дутуу боловсруулсан мөрийн хөтөлбөрийн балгаас болж өнөөдөр жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд банкныхан салбараас олгох зээл хумигдаж, тэр хэрээр иргэн, аж ахуй нэгжид дарамт учруулж буй нь үнэн. Уг нь ямар ч улсын эрх баригчид ард түмнээ, дотоодынхоо аж ахуй нэгжийг өөд нь татах ёстой байдаг. Үүний төлөө ажилладаг.  Гэтэл Засгийн газар энэ бүхний эсрэг ажилласан бөгөөд өөрөөр хэлбэл, иргэдийн бага хүүгээр банкинд хадгалуулсан мөнгийг эрх баригчид өндөр хүү амлан өөр дээрээ төвлөрүүлж улмаар бонд гаргасан юм. Үүний уршигаар жирийн иргэн, аж ахуй нэгжүүд банкнаас зээл авч чадахаа больсон. Бизнесээ хийж чадахгүйд хүрсэн. Нэг ёсондоо арилжааны банкууд иргэдээс татаж төвөлрүүлсэн мөнгөө зээл хэлбэрээр иргэдэд, аж ахуй нэгжид тараахаас илүүтэй Засгийн газарт өндөр хүүтэй "хадгалуулахыг” илүүд үзэх болсон. Тэгэхээр энэ нь яах аргагүй Засгийн газар иргэдэд шавар хаасан шийдвэр болсон төдийгүй долоо хэмжиж нэг огтлохын үлгэрийг умартсан АН-ыхнаас болж  Засгийн газар дотоодын хязгаарлагдмал хуримтлалыг банкны салбараас өндөр хүү татан өөр дээрээ төвлөрүүлснээр иргэд ААН-үүдийг сөхөрүүлэхэд ихээхэн гавьяа байгуулсан гэдгийг онцлох ёстой.

3.Зам инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулдаггүйг баталсан дөрвөн жил

 Эрх баригчдын өгүүлсэн шиг авто зам тавьсанаар инфляцийн зохиомол хөөрөгдөл буурна гэдэг  ойлголт амьдалаас хол зарүү байсан нь өнгөрсөн дөрвөн жил харагдав. Тодруулбал, АН-ын мөрийн хөтөлбөрт үлгэрийн гэмээр ийм нэг заалт байсан нь "Улаанбаатар-Замын-Үүдийн авто замыг тэргүүн ээлжид ашиглалтад оруулж, Замын-Үүдийн хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлснээр инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулах” гэсэн том зорилт юм. Гэвч бодит амьдрал дээр энэ зам ашиглалтад орсон ч инфляцийг бууруулахад ямар ч нөлөө үзүүлээгүй. Товчхондоо манай улсын инфляцийн түвшин нь юуны өмнө төрийн мөнгө, санхүүгийн бодлого, төгрөгийн ханшаас шууд хамааралтай гэдэг нь өнгөрсөн хугацаанд харагдсан. Энд бяцхан тайлбар өгүүлэхэд 2010-2011 онд Эрээн Замын үүдийн чиглэлд иргэдийн тээвэрлсэн ачаа гацаад  байна, барилгын материалууд  Замын Үүд дээр түгжигдээд байна гэсэн гомдол их гарч байсан. Үүнтэй холбоотойгоор АН-ынхан иргэдий ачаа эргэлтийг хурдасгахын тулд дээрх чиглэлийн замыг тавина. Энэ нь инфляцийн зохиомол хөөрөгдлийг бууруулахад том түлхэц өгнө хэмээн харж улмаар мөрийн хөтөлбөртөө оруулсан. Гэвч дээрх зам тавигдсан тавигдаагүй барааны үнэ өсдгөөрөө өсч, иргэдийн халаасанд дарамт болсоор буйг өнгөрсөн дөрвөн жил харууллаа. Товчхондооо АН-ынхны хар зам тавьж, ачаа хурдан татахаар   инфляцийн зохиомол хөөрөгдөл буурна гэдэг нь гоё зөгнөлтэй үлгэр байсан нь үүгээр батлагдсан юм. Дашрамд дуулгахад эдийн засагчид зам тавьснаар инфляцийн зохиомол хөөрөгдөл хэзээ ч буурдаггүй гэдгийг онцлон хэлж байна билээ. 

 

Гадны хөрөнгө оруулагчдад шоовдорлогдсон он жилүүд

АН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаатай бодлогуудын нэг нь яах аргагүй  гадаад улс орнуудын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалт хийнэ гэсэн амлалт байлаа. Улмаар үүнийгээ тэд 2013 оны аравдугаар сарын 13-ны өдөр шинэчлэн найруулсан Хөрөнгө оруулалтын тухай хуульд "гадаадын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хянан зохицуулсан бодлого хэрэгжүүлэх” хэмээн өөрчлөн найруулсан. Гэвч энэ хөтөлбөр дэлхий даяар глобалчлагдаж буй энэ үед Монгол Улсыг муухай харагдуулснаас хэтрээгүй. Энэ тухай ганцхан баримт хүргэхэд АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсээс өнгөрсөн онд нэгэн тайлан гаргажээ. Уг тайланд "2014 оны арваннэгдүгээр сард Ардчилсан намын удирдсан эвслийн Засгийн газрыг УИХ унагасан  нь Засгийн газрын эдийн засгийн бодлогод итгэх итгэл алдагдсаныг харуулж байгаа юм. 2014 оны арванхоёрдугаар сард шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дахин сэргээн хямарсан эдийн засгийг сайжруулахад төвлөрсөн хүчин чармайлт гарган Оюутолгой (зэс/алт) болон Таванттолгой (нүүрс) гэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт төвлөрсөн хоёр мега төслийг гацаанаас гаргах асуудал дээр улс төрийн бүх намын нэгдмэл байр суурьтай Засгийн газрыг удирдан ажиллана хэмээн андгай тангараг өргөсөн билээ. Шинэ Ерөнхий сайд эхэндээ Монголын ард түмнээс ажилдаа чин сэтгэлээсээ, шийдэмгий хандаж байна гэсэн өндөр үнэлгээ авч байсан ч үр дүн гарахгүй байсан учраас үнэлгээ нь буурсан байна. Энэ нөхцөл байдлыг үндсээр нь эргүүлэх гэсэн Ерөнхий сайд болон түүний Засгийн газрын оролдлого нь 2015 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсын Засгийн газрыг "Рио Тинто”-гийн төлөөлөгчдийн Оюутолгойн далд уурхайн  бүтээн байгуулалт, санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан явдал байлаа. Гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ "Монгол Улс буцаад ажилдаа орлоо” гээд Оюутолгой бол дэлхийн зэрэглэлтэй алт, зэсний орд бөгөөд үүнийг баяжуулан хөгжүүлэх нь Монгол улсын хувьд эдийн засгийн чухал ач холбогдолтой юм гэжээ. Тэрбээр Монголын эдийн засгийн хөгжлийн төлөөх харилцан итгэлцэл, урт хугацааны хамтын хүчин чармайлтад тулгуурласан шинэ, бүтээлч харилцааг Монгол Улс түншлэгчдийн хамт урагшлуулж чадлаа гэж зоригтойгоор мэдэгдсэн юм. Уг Төлөвлөгөөг ийнхүү Ерөнхий сайд тавдугаар  сарын 22-ны УИХ-ын чуулганы үеэр ард иргэдийн өмнө бат итгэлтэйгээр хамгаалж чадсан нь Монгол Улсын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх хандлагаа үндсээр нь өөрчилж байна гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшлийг төрүүлж чадсан. Гэвч, хөрөнгө оруулагчид Оюутолгойгоос өөр төслийн хөрөнгө оруулалт дээр хэрхэн хандах вэ гэдгээр нь Засгийн газрын бодлого, шийдвэрийг мөн адил шүүн тунгаах болно” хэмээн улмаар манай улс гадаадын хөрөнгө оруулагдад хэрхэн хандаж буй, үүнээс гарч буй сөрөг үр дагаврын талаар бичжээ. Эндээс харахад АН-ын гададын шууд хөрөнгө оруулалтын талаар боловсруулсан мөрийн тэр чигтээ алдаа байсан. Үүнийгээ тэд өөрсдөө хүлээн зөвшөөрч алдаагаа засах гээд өнөөдрийг хүртэл чадахгүй зүдэрч байгаа нь харагдаж буй юм. (Жич: дээрх тайланга бүрэн эхээр нь http://mongolian.mongolia.usembassy.gov/ics2015.html уншиж болно. 

 

Орон нутагт "хөл, гаргүй” Зээлийн батлан даалтын санг АН-ынхан л өөгшүүлэв

 АН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан бас нэг заалт нь Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан жижиг бизнесийг дэмжих байсан. Үнэндээ сүүлийн дөрвөн жилд болсон үйл явдлын процессыг харван энэ хөтөлбөр яах аргагүй хэрэгжсэн. Энэ тухайгаа тэд зээлийн батлан даалтын сангийн чиг үүргийг өргөтгөж, үйл ажиллагааг сайжруулсан нь жижиг бизнес эрхлэгчдэд банкны баталгаанд өгөх хөрөнгийн барьцааг нь дунджаар 20 орчим хувиар бууруулж байгаа нь зохих үр дүнгээ өгч байгаа хэмээн тайлбарлаж буй юм. Гэвч бодит амьдрал дээр энэ хөтөлбөр яаж хэрэгжсэн гээч. Юуны өмнө энэ талаархи зарим мэдээллийг өгөхөд "Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль өмнөх парламентын үед батлагдсан. Тухайн үед МАН-ынхан засгийн эрхийг барьж байсан бөгөөд тэд энэ хууль дутуу дулимаг болсон гэдгийг онцолж бас алдааг нь засах хэрэгтэй гэдгийг бүгдэд нь анхааруулж байлаа. Тодруулбал, Зээлийн батлан даалын сан гээч нь нийслэлд ганцхан төвтэй. Түүнд нь цөөн хэдхэн хүн ажилладаг бөгөөд орон нутагт "гар хөлгүй”.  Гэтэл энэ хуулийн зорилго нь аж ахуй нэгж, иргэн зээл авах гэж байгаа бол түүнд нь батлан даалт гаргах. Иймээс энэ сангийн "гар, хөл”-ийг орон нутагт бий болгох хэрэгтэй. Яагаад гэвэл орон нутагт байгаа аж ахуй нэгж барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байвал батлан даалт гаргуулахаар сумандаа байгаа банкинд ханддаг. Сумын банк нь аймгийнх, аймгийнх нь Улаанбаатарт байгаа төв рүү тэгээд Зээлийн батлан даалтын сан руу бичиг баримт нь ирдэг. Энэ олон шат дамжлага дунд иргэн, аж ахуй нэгжийн өгсөн бичиг баримт орхигдох цаашлаад, цаг хугацаа алдах эрсэлдтэй. Иймээс энэ санг жинхэнэ эздэд нь ойртуулах ёстой гэж байсан. Харамсалтай нь АН-ын Засгийн эрхийг авмагцаа МАН-ынхны иргэдийн амьдралд хүрч, Монголын хөрсөн дээр буухгүй байна гээд байсан хуулийг жинхэн утгаар нь "хэрэглэсэн”. Ингэхдээ, зээл авах гээд чадахгүй банкны шалгуурт бүдэрч байгаа хөдөө орон нутагт амьдардаг иргэдэд бус харин Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг цөөн хэдэн аж ахуй нэгжид энэ сан батлан даалт гаргаж байсан нь яах аргагүй анхаарал татаж байгаа юм. Хамгийн сонирхолтой нь энэ сангаас зээлийн батлан даалт гаргахдаа нэг иргэн, аж ахуй нэгжид 10, 20 сая төгрөг хүртэл гэж байж. Гэтэл АН-ын дөрвөн жил засгийн эрх барих хугацаанд цөөн хэдэн аж ахуй нэгж их хэмжээний мөнгөөр батлан даалт гаргуулж байсан нь яах аргагүй анхаарал татаж буй юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
:

http://www.tidarnews.com/ability/homme-25607-authentique-chaussures-geox-homme-t
aille-42-tr%c3%a8s-bon-%c3%a9tathomme 25607 authentique chaussures geox homme taille 42 tr猫s bon 茅tat
magnifique naketano gartenm枚belgangster iii sweat 脿 capuche pour http://www.backpageng.com/firm/magnifique-naketano-gartenm%c3%b6belgangster-iii-
sweat-%c3%a0-capuche-pour

:

http://www.sublimegospel.com/click/nike-nike-all-access-backpacknike nike all access backpack
pull coton bleu marine femme pull femme grosse maille http://www.artisticlight-blog.com/raise/pull-coton-bleu-marine-femme-pull-femme-
grosse-maille