​ ИНФЛЯЦААС ДИФЛЯЦАД БУЮУ ЗАХ ГАРЧ ЦАМЦ ХУДАЛДАЖ АВАХАА БОЛЬСОН НЬ

0


2014 оны дөрөвдүгээр сарын статистик мэдээгээр 12.4 хувьтай гарч байсан инфляц хоёр жилийн дараа буюу 2016 оны дөрөвдүгээр сард 2.0 орчим хувьтай байна. Инфляцийн өсөлт, үнийн хөөрөгдөл хэмээх холбоо үг улстөрчдийн биесээ шүүмжлэх зэвсэг учраас 2.0 хувь эрх баригчдын хувьд олзуурхам мэдээ мэт. Гэвч харамсалтай нь бодлого тодорхойлогчдын алдааны уршгаар инфляц 2.0 хувьд хүрээд байна.

Учрыг ойлгохын тулд инфляц хэмээх үгийн утгыг цөөн үгээр тайлбарлая.
 

Инфляц гэдэг нь мөнгөний үнэ цэнийн уналт, худалдан авах чадварын бууралт юм.  Инфляцийн түвшинг хэрэглээний үнийн сагс хэмээх ойлголтоор тодорхойлох бөгөөд айл өрх орлогоо юунд голчлон зарцуулж байгааг нэрлэдэг ойлголт. Хэрэглээний үнийн индексийг 329 нэр төрлийн бараа, үйлчилгээг худалдан авах чадвараар хэмждэг ажээ.

Жишээ хэлье. 2011 онд 600 орчим төгрөгийн үнэтэй байсан "Атар” талх өнөөдөр 1200 төгрөг болсон. Хэрвээ 2011 оноос хойш хүмүүсийн орлого төдийлөн нэмэгдээгүй бол ам бүлийн иддэг талхны хэмжээ багасчээ гэсэн үг. Инфляц хэмээх албаныхны амны уншлага болсон үг ард иргэдийн хувьд ходоодны асуудал болон хувирч буйг анзаарсан биз ээ. Барагцаалахад 2011 оноос хойш цалин тэтгэвэр л лав хоёр дахин нэмэгдээгүй, олонхи хүмүүсийн бусад орлого ч өсөөгүй. Тэгэхлээр мөнөөх инфляц улам л өсч, худалдан авах чадвар улам л унасан байхаар харагдаж байгаа биз. Гэтэл өнөөдөр инфляц 2.0 орчим хувьтай байна.

"Инфляцийг нэг оронтой тоонд барих эрх баригчдын амлалт биелчихсэн” гэж УИХ-ын дарга З.Энхболд нэг удаа яриад учир мэддэг хүмүүсийн инээдийг хүргэсэн билээ. 

2012 оны АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Инфляцийг нэг оронтой тоонд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана” хэмээх заалт туссан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ч ийм агуулга орсон. Харамсалтай нь төгрөгийн худалдан авах чадвар буурсан тул нэг оронтой инфляцийн нэг орон нь хуурамч болчихож байгаа юм.

2012-2014 онд хоёр оронтой тоотой байсан инфляц өнөөдөр тэгвэл яагаад нэг оронтой тоонд орсны учрыг өгүүлье.Угтаа бол энэ нь УИХ-ын даргын хэлсэн шиг эрх баригчдын амлалт биелсэн хэрэг огтхон ч биш гэдгийг илүү зүйл худалдан авахаа больсон та, бидний энгийн хэрэглээгээр багцаалж ойлгож болно.

Цалин, орлого маань хаанаа ч хүрэхээ байсан учраас зах дээр очиж цамц худалдаж авахаа бараг больсон нь мөнгөний үнэ цэнийн уналт юм.

Бид хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 90 шахам хувийг импортоор авдаг. Ийм нөхцөлд ам.долларын ханш өсчихөөр орж ирж буй бараа, бүтээгдэхүүн бүхэн нэмэгдсэн өртөгтэй орж ирнэ гэсэн үг. Ам.долларын ханш 2012 оны дөрөвдүгээр сард 1316 төгрөг байсан бол өнөөдөр 2015 төгрөгт хүрээд байна. Ингэж ам.долларын ханшийн өсөлт төгрөгийн үнэ цэнийг унагав.

Тэгвэл ам.долларын ханш яагаад өсчихсөн юм бэ? 2012-2016 Монголд гадаадын хөрөнгө оруулалт өмнөхтэй харьцуулахад маш бага орж ирэв. Энэ дөрвөн жилд өмнөхөөс даруй 25 дахин бага хөрөнгө Монголд орж иржээ.Дээр нь гадагш гаргаж, өөрсдийгөө тэжээдэг нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн үнэ дэлхийн зах зээлд унасан үе таарав.

Хөрөнгө оруулалт зогсч, үнэ унасан учраас улсын сан хөмрөг дэх валютын нөөц ч багасчээ. Энэ дөрвөн жилд валютын нөөц гурав дахин буурав.

Энэ бүхний уршгаар бизнес тамирдаж, бизнесээс "цусны эргэлтээ сэлбэдэг” банкин дахь мөнгөний эргэлт удаашрах нь жам. Албаны хэллэгээр зээлийн эх үүсвэр буюу арай энгийнээр хэлбэл мөнгөний хомсдолд орсон банкууд мэдээж "амьтай” үлдэхийн тулд зээл олгохоо бараг болив. Сонгуулийн элдэв тохироо, эрх баригчдын шахалтаар орон сууцны болон малчдын зээлийг хүчээр л олгож байгаагаас өөрөөр бол банк маш хатуу болсон. Орон сууц, малчдын зээл авах гээд үзвэл яг газар дээрээ тун хатуу нөхцөл болзолтой байгааг ч иргэд, эдийн засагчид хэлж байгаа. Банкууд эрсдлээ тооцох ёстой тул тэднийг бас буруутгаж болохгүй.

Нэгэнт банк зээл олгохгүй болохоор хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгө нүдний гэм болно. Мөнгөгүй хүн хүнснийхээс бусад дэлгүүр зүглэх үү? Зайлшгүй хэрэгцээт хүнсээ аваад л болоо.

Хэрэгцээгээ ч хангаж чадахгүй, грамлаж, ширхэглэж болох юу л байна, бүгдийг гүйцээж байгаа айл өрх хотын захаар дүүрэн болсон тухай халаглах нь огт оргүй амьдрал биш.
 

Нэгэнт хүмүүс хувцас, эд хэрэглэл авахгүй болохоор худалдаачид бараагаа зарахын тулд хямдруулна. Монголчуудын хүнсний гол хэрэглээ махны үнэ өнгөрсөн өвөл маш хямд байсныг бас тооцох хэрэгтэй. Малчид зуд болох сургаар малаа олноор нядалсан нь махны үнийг ойрын түүхэнд хамгийн хямд байлгав. Дээр нь дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хямдарч, монголчууд үр дүнд нь тогтвортой үнээр шатахуун хэрэглэсэн. Ингэж л инфляц 2.0 хувьд хүрэх нөхцөл бүрджээ.

Инфляц ингэж сулрахыг онолоор бол дифляц гэдэг. Инфляц нь өсөлт, хөөрөлт байдаг бол дифляц нь уналт, сулралт гэсэн үг аж.

Инфляц нэг хувьд хүрч, бүх зүйл үнэгүйдэхийг дифляц гэдэг. Дифляц үүссэнээр бүх зүйл үнэгүйдэн, үйлдвэрлэл үйлчилгээ ч зогсч, бизнесийн ашиг орлого үгүй болж, өрсөлдөөн хөгжлийн тухай ярих ч хэрэггүй болдог байна.

Монголд өнөөдөр өрнүүн хөгжил, өрсөлдөөн байна уу? Мөнгө үнэ цэнэтэй байна уу? Цалин, орлого чинь хүрэлцэж байна уу? Энгийн амьдралаар бодоод үзэхэд үнэхээр дифляц үүсэх нь ч үүсчээ.

"Инфляцийг нэг оронтой тоонд барьж, төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой байлгана” гэх эрх баригчдын амлалт яагаад биелээгүйг эндээс ойлгосон байх. "Тамхинаас гарсан. Архинаас гарсан. Одоо хоолноос гармааргvй л байна. Даанч тер засаг яалт ч vгvй гарцаагvй байдалд оруулж байна” гэх онигоог твийтэрийн алдарт онигооч Т.Дүүрэн жиргэсэн байна лээ. Гэвч энэ онигоо биш, монголчуудын цалин, орлогоор орж ирдэг мөнгөний үнэ цэнэ ийм л байна.

Амьдралын үнэ цэнэ хэрвээ өлсөхгүй байх гэвэл хөрөнгөө бариад Монголыг зорих гэж байсан гадныхныг "стоп кран татуулсан” тэр цагаас эрх баригчид монголчуудын амьдралыг үнэгүйдүүлсэн ч юм шиг....

Т.Буд 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex